16-р байрыг эрсдэлд оруулсан албан тушаалтнуудыг шалгана

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 20

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны оршин суугчдыг ирэх амралтын өдрүүдэд байранд нь эргүүлэн оруулахаар болсон билээ. Тус байрын хөрсний хүчитгэлийн ажил одоогийн байдлаар 80 хувьтай явагдаж байгаа аж. Тус байрнаас наймхан метрийн зайд 18 давхар барилга барихаар төлөвлөж газар ухсан нь өдгөө олон арван асуудал ар араасаа дагуулаад байгаа юм. Тиймээс байр барих зөвшөөрөл олгосон холбогдох албан тушаалтнуудыг Авилгатай тэмцх газарт шалгуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн онцгой комиссоос иргэдийг эрсдэлд оруулах нөхцөл бүрдүүлсэн хүмүүсийг шалгуулахаар болжээ. Энэ асуудалд төрийн албан тушаалтнууд хүртэл холбогдсон байж болзошгүй учраас журмын дагуу шийдвэрлүүлэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.13.164) 2015 оны 05 сарын 20

naadah shin ulgeriin dalai boloh baih daa

0  |  0
Top