МАН-ын Удирдах зөвлөл нөхөн сонгуулийн талаар хэлэлцжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 20

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж есөн асуудлыг хэлэлцсэн байна.Мөн хуралдаанаар ирэх зургадугаар сард аймаг, нийслэл дүүргийн МАН-ын хорооны дарга нарыг оролцуулсан зөвлөгөөн зохион байгуулахаар болсон байна.

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох нөхөн сонгууль өнгөрсөн дөрөвдүгээр сард болж, МАН олонхи болсон юм Гэвч МАН-аас ИТХ-ын төлөөлөгчөөр сонгосон гишүүдийг өнөөдрийг хүртэл батламжлахгүй байгаа нь Удирдах зөвлөлийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэхэд хүргэсэн  байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top