Компаниуд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд нэрээ мөнхөлсөөр байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 20

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн Бямба, Ням гарагуудад буюу 2015 оны 05-р сарын 16-17-ны өдөрүүдэд хаврын мод тарилт үргэлжиллээ. МИАТ ХК-ийн хамт олон “МИАТ-ын ӨДӨР” хэмээх өдөрлөгийг ҮЦХ дээр зохион байгуулсан бөгөөд тус өдөрөө 200 ширхэг Улиас мод тарисан бол Хаан банкны хамт олон 100 Монос,   Хөргөлт Сервис ХХК-ийн хамт олон 50 Голт бор, Баянзүрх дүүргийн ахмадууд 108 тоог бэлэгшээж 108 Бургас нийтдээ 458 мод тариж ногоон байгууламжын бүтээн байгуулалтанд хувь нэмрээ орууллаа. Мөн Ротари клубын 20 жилийн ойг угтан олон улсын салбар салбар хариуцсан гадны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж тус клубын нэрэмжит төгөлийн бүтээн байгуулалттай танилцахын сацуу мод тарилаа. Ногоон Улаанбаатарын төлөө хамтдаа.

Мөн 05-р сарын 17-ны Ням гарагт "Оюунлаг Ирээдүйг Хамтдаа Дэмжицгээе"  уриан дор Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн "Хөгжлийн эзэд" ТББ-тай хамтран Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороонд хүүхэд багачуудад зориулан "Хөгжилтэй Номын Сан" байгуулах, ном хандивлах арга хэмжээг зохион байгууллаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top