”Монгол тулгатаны 100 эрхэм”-ийн эрхмүүд мод тарилаа

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 20

Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монгол Тулгатны Зуун Эрхэмийн төгөл бий боллоо. Тэргүүн хамба лам Д.Чойжамц, ШУ-ны гавъяат зүтгэлтэн, академич, доктор профессор, хуульч С.Нарангэрэл, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин, дуурийн дуучин Г.Хайдав, Соёлын Гавъяат Зүтгэлтэн, сэтгүүлч Д.Амбасэлмаа, Монгол Улсын Төрийн Соёрхолт, Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин, Зууны манлай циркийн жүжигчин Б.Норовсамбуу, Зууны манлай дуурийн эмэгтэй дуучин, Ардын жүжигчин, Төрийн шагналт дуучин Х.Уртнасан, Монгол улсын ардын багш, доктор, профессор С.Галсан, Төр, нийгмийн зүтгэлтэн Ц.Лоохууз хэмээх хүндэт эрхэмүүд төглийн анхны модуудыг тарилаа. Цаашид нийт эрхэмүүд төглийг үргэлжлүүлэн мод тарих болно.

Мөн тус өдөр Монголын залуучуудын холбоо Азийн залуучуудын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа бөгөөд уг уулзалтанд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид УБ хотын хамгийн анхны бөгөөд хамгийн том Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжинд хувь нэмрээ оруулж мод тарисан бол ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн хамт олон 5 жилийн ойн баяртаа зориулан мод тарилаа. “Ногоон Улаанбаатарын төлөө хамтдаа”.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.31.172) 2015 оны 05 сарын 21

bohchvvd baidaggvi ee ted bol iim l hvmvvs

0  |  0
Top