Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 21

Энэ оны хоёрдугаар сард дөрвөн настай охиноо төрсөн эцэг, хойд эх нь зодож хөнөөсөн гэх аймшигт хэрэг нийгмийг тэр чигт нь цочирдуулсан. Уг хэргийн сэжигтнээр охины төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг саатуулан шалгаж шүүхийн байгууллагад шийлжүүлсэн юм. Тэгвэл Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал өнөөдөр болох бөгөөд 11.00 цагаас Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд нээлттэйгээр болох юм.

Прокурорын байгууллагаас хойд эх Г.Маралмааг бага насны хүүхдийн биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Т.Цогтын хувьд гэмт хэргийг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүй шалтгаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан ялыг тус тус сонсгож яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top