Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ”сельфи” үргэлжилсээр

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 20-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийж байгаа билээ. Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, тавдугаар сарын 21-ны өдөр Токио хотноо болох “Азийн ирээдүй” форумд оролцож илтгэл тавихаар төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө манай улсад албан ёсны айлчлал хийгээд буцсан Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди-тай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сельфидсэн зургаа цахим хуудаснаа байрлуулж олон хүний сонирхолыг татаж байсан билээ. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсын айлчлалын үеэр тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-тай сельфидсэн зургаа дахин цахим хуудаснаа байрлуулж олон олон сэтгэгдлийг аваад байна. Тэрбээр уг зурагныхаа дор Ерөнхий сайд Абэ Шинзотой хоёр талын өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцээр хийлээ. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр батлагдсаныг тэмдэглэж сэлфидэв хэмээн бичсэн байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.142.162) 2015 оны 05 сарын 21

Zugeer l hoorhon l bna shdee. Mongolchuud mini yum bolgoniig bitgii haraar harj bgaach

0  |  0
ххх(202.72.246.106) 2015 оны 05 сарын 21

Хахаха хөгжилтэй харагдаж байна

0  |  0
монгол(122.201.21.31) 2015 оны 05 сарын 21

Т1 сда

0  |  0
Top