Сонгуульд зарцуулдаг мөнгийг багасгана

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 21

2016 онд УИХ-ын сонгууль болох билээ. Тэгвэл одооноос зарим нэг хүний сонгуулийн сурталчилгаа далд хэлбэрээр мэр сэр харагдах болсон. Сонгууль болгоноор мөнгө цацах, мөнгөөр худалдаж авах асуудлууд гарсаар ирсэн. Тэгвэл Сонгуулийн шинэ хуулинд сонгуулийн үеэр мөнгө тарааж иргэдийн саналыг худалдаж авах явдлыг бүр мөсөн зогсоохоор болсон гэнэ. Мөн шинэ хуулинд нэр дэвшигч сонгуульд хэдэн төгрөг царцуулж байгааг Аудитын газраас шалгахаар болжээ. Нэр дэвшигч хэдэн төгрөг хэрхэн зарцуулж байгаагаа шилэн дансанд байрлуулах бөгөөд сонгуульд нэр дэвшиж буй хүн бүр МҮОНРТ-ээр сурталчилгаагаа үнэ төлбөргүй явуулах эрхийг нээж өгч байгаа аж.

 Мөн нэр дэвшигчдийн иргэдэд тараах сурталчилгааны материалыг нэгтгээд сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж буй хүмүүс сонгогчдод хүргэж өгөх юм байна. Энэ нь ижил, тэгш өрсөлдөх боломжийг олгох гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top