Дэлхийн цагийг нэг секундээр урагшлуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 21

Дэлхийн эргэлтийн хурд соронзон орны нөлөө, дэлхийн агаар мандал болон далай тэнгис дэх өөрчлөлтөөс шалтгаалан үл ялиг өөрчлөгдөж байдаг. Ингэхдээ ихэвчлэн хурд нь удааширч байдаг ажээ. 
 
Дэлхийн эргэлтийн хугацаа зуун жилийн өмнөхтэй харьцуулбал  1.7 миль секундээр уртасчээ. Ингэж хурд өөрчөгдөх үед нарны цагийг дэлхий даяар хүн төрөлхтний мөрдөж байгаа цаг тооллын системтэй нийцүүлэх шаардлага гардаг.  
 
Тиймээс атомын цагийг нэг секундээр урагшлуулж энэ асуудлыг шийддэг. Өнөөг хүртэл нийт 26 удаа ийм зохицуулалт хийсэн бөгөөд хамгийн сүүлд гурван жилийн өмнө цагийг нэг секундээр урагшуулж байжээ. Энэ удаагийн өөрчлөлт зургадугаар сарын 30-ны шөнө хийгдэх юм байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top