Г.Дэнзэн: АТГ болон ямар ч хуулийн байгууллагаас намайг дуудаж шалгаагүй

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 21

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэгдэх Г.Дэнзэнг АТГ-т шалгагдаж байхдаа Герман улсруу зугтсан гэх мэдээлэл олон нийтийн дунд тархаад байсан. Харин сүүлийн хэдэн өдөр түүнийг иргэж ирсэн талаар хэвлэлүүд мөн шуугиад авсан. Тэгвэл Г.Дэнзэн үнэхээр эх орондоо ирсэн бөгөөд нэгэн хэвлэлд ярилцлага хүртэл өгөөд амжжээ. Тэрбээр хэлэхдээ "Германы Дюссельдорф хотод математикийнхаа чиглэлээр мэргэжил дээшлүүлэх дөрвөн сарын сургалтад суучихаад, ирээд хэдхэн хонож байна. Хэвлэлээр шуугисан шиг зугтаагүй, мөн АТГ болон ямар ч хуулийн байгууллагаас намайг дуудаж шалгаагүй. Эрэн сурвалжилж байгаа гэдэг бол бүр худлаа. Үнэндээ би “ардчилал”-ыг муухай харагдуулахын тулд сөрөг хүчний хөрөнгөтэй залуусын “зохиож” бий болгосон зохиомол дүр. Энэ дүрийг “Шинэчлэл”-ийн Засгийн газрыг огцруулахдаа амжилттай ашигласан “ах” нар одоо ээлжит хулгай дээрээ дахин ашиглах гэж оролдож байгаа нь үнэхээр зэвүүцэм санагдаж байна гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top