Нийтийн тээврийнхэн ажил хаялт зарлалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 21

Нийтийн тээврийн нэгтгэлээс энэ сарын 25-нд ажил хаяхаар болжээ. Энэ тухайгаа өөрийн нэгтгэлийн автобусуудынхаа хананд наажээ.

Уг ажил хаялтыг Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос  зохион байгуулж байгаа юм. Ямар учраас ажил хаях болсон талаар тус холбооноос тодруулахад нийтийн тээвэр бол иргэдэд үйлчлэх байтал ашгийн төлөө явдаг болсон.

Сүүлийн хэдэн сар жолооч кондуктар нарын орлого бүрдүүлтийг нэмсэн үүнээс болж жолооч нар нэг нэгэнтэйгээ уралдсанаас болж осол аваар ихээр гарах болсон гэнэ. Энэ сарын 1-7-ны өдөр гэхэд гурван автобусны жолооч хүн амины хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа юм байна. Иймээс жолооч кондуктор нар ашгийн төлөө бус иргэдэд үйлчилдэг байгууллага байхын төлөө энэ сарын 25-нд эсэргүүцлээ илэрхийлж ажил хаяхаар болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ххх(150.129.142.228) 2015 оны 05 сарын 21

та нар замын нөхцөл байдлыг сайжруур дүрмээрээ явах бололцоо олго гэж шаардлага тавиач торгуулиа төлж дийлхээ байсан жолооч зөндөө бий биз дэ

0  |  0
Top