С.Ганбаатар Оюутолгойн гэрээний асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх шаардлагатай гэлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 21

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Түүний хийсэн мэдээлэл Оюутолгойн гэрээний талаар байсан бөгөөд хэлж байгаагаар бол Монгол Улс Оюутолгойгоос 2048 он хүртэл ямар ч ашиг татвар авахгүй гэлээ. Мөн үг дуугүй бууж өгөх аймшигтай гэрээнд гарын үсэг байна хэмээн мэдэгдлээ. Мөн тэрбээр “Энэхүү үл ойлгогдох байдлаар гарын үсэг зурсан баримт бичиг нь Монгол Улсад хор уршиг тарихаар байна. Үүний цаана Монгол Улс ойролцоо тооцоогоор 6 тэрбум ам.долларын хохирол хүлээх болж байна. Ер нь гэрээгээ биелүүлэхгүй байгаа талын санхүүгийн тайланг хүлээн зөвшөөрөх нь Засгийн газрын засашгүй алдаа болно. Гэрээ батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, зээл, зээлийн хүүгийн зардал өсч Оюутолгой төслөөс монголын талын авах ногдол, авах ашиг 2048 оныг хүртэл 0 хувь болох бөгөөд татвар ногдох орлого буурна. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын зээлийн өр, барьцаанд Монгол Улсын газар нутаг, ашигт малтмалын орд тавигдах эрсдэл учрахаар байна” гэв. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай гэж мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen (71.218.16.26) 2015 оны 05 сарын 26

uy yariad baigaa um be iim geree nyytsaar hiij baigaa hyniig ogtsryylah bol shiitgel bish shu dee tsaazaar avah heregtei nahiy hamartiig

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 05 сарын 24

Ганбаатар хүмүүсийг хагаралдуулахаа болиочээ Одоо харин чи юу хиймээр байна гэдгээ л бод Сайханбилэгийг нэг удаа дэмжээд үзсэн нь дээргүй юу Хагаралдах хэрэлдэх нь залхааж байна Одоо бүр хэн нь дөв хэн нь бурууг ч мэдэхээ байлаа Бие биенээ мэрхээс татгалзаад ажлаа хий сонгуулиар тэртэй тэргүй та нар гарна гэж горьдсоны гарз Үлдсэн энэ хугацаанд хүн бүхэн санал санаачлагатай ажиллах лхэрэгтэй байна

0  |  0
ррр(202.72.246.106) 2015 оны 05 сарын 22

УИХ угаас юм шийдэж чадахгүй арчаагүй гэдгээ харуулсан 2016 онд энэ 76-г бүү сонго бүр нэр дэвших эрхийг нь хүртэл хасвал таарна

0  |  0
ааааа(150.129.141.244) 2015 оны 05 сарын 21

Монголоос яв үгүй бол гай бололгүй ажиллаж амьдар

0  |  0
sodoo(182.160.4.43) 2015 оны 05 сарын 21

Bid songoltoo hiisen Ganbaatar hiih yumgui heruulee l hiij uls ornii hugjliig udaashruulj jujigleh yum

0  |  0
boli(202.55.191.130) 2015 оны 05 сарын 21

odoo boliochee Ganbaataraa

0  |  0
Top