Уул үзээгүй байж хормой шуух хэрэг байна уу

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 21

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр эх орондоо ирнэ. Тэр Дубайгаас сайн мэдээтэй ирж байгаа бол түүнийг харин өөрийг нь огцруулах тогтоолын төсөл бэлдэж байгаа гэх тааруухан  мэдээтэй угтах болж байна. Г.Уянга тэргүүтэй УИХ-ын хэсэг гишүүд Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөл өргөн барихаа мэдэгдээд байгаа.  Одоогоор Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог нар Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг санаачлаад байгаа бөгөөд  19 гишүүний гарын үсэг цуглуулж чадвал  УИХ-д өргөн барина гэж байна.

Өөр нэг таатай гэмээргүй мэдээ гэвэл Дубайд гарын үсэг зурсан  Оюутолгойн  хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гэрээг эх оронч С.Ганбаатарын санаачлагаар ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэхээр яригдаж байна.  Хэрэв ингэвэл  өмнөх Тавантолгойн гэрээний араас орж сураг алдрах вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байна.

Ч.Сайханбилэг АНЭУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Оюутолгойн далд уурхайн гэрээнд гарын үсэг зурсан нь Ерөнхий  сайдыг огцруулах үндэслэл болж байгаа гэнэ. Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтийг шийдэх нь улс эх орны эрх ашгийн асуудал. Хэрэв шийдэхгүй бол бүр ихээр хараалгана. 

Оюутолгойд Монгол Улсын засгийн газар 34 хувийг нь эзэмшдэг. Нэгэнт л хувь эзэмшиж байгаа болохоор далд уурхайн бүтээн байгуулалтад өөрийн эзэмшил хувь хэмжээндээ тохирсон хөрөнгө оруулалт  хийх үүрэгтэй.  Гэтэл улс орны эдийн засгийн байдал хүнд, хөрөнгө оруулалт хийх мөнгө байхгүй байхад нэмж өр тавих болж байна гэсэн үндэслэлийг  тэд гаргаж байна.  

Өөрийн эзэмшил хувьд оногдох санхүүжилтээ Оюутолгойгоор “даалгадаг” амиа аргацаах бас нэг хэлбэр бий. Тэгээд тэр өрөө 34 хувьд ногдох ашгаас аа эргүүлэн төлдөг.  Хэрэв энэ удаад ийм замаар хувь оролцоогоо  хангавал ногдол ашиг хүртэх цаг хугацаа  тэр хэмжээгээр дахин хойшлоно.  Гэхдээ энэ бүхэн бидний л сонголт.  Хэрэв Оюутолгойн далд уурхайн ажил одоогийнх шигээ гацаад байвал бүр ч мөнгө орж ирэхгүй.  Хөдөлж байж л Монголын эдийн засагт  тэр мөнгө орж ирнэ. Тэгээд хөдөлгөх гэхээр хэл амаа билүүдэж, яллаж цоллож эхлэнэ.  Юм хийх хэцүү, хийхгүй байх бүр хэцүү.

Унаж буй эдийн засгийг өндийлгөх  гарц одоогоор хоёр толгой л байгаа. Аль болох хурдан гэсэн хүсэл, хүлээлттэй парламентын босгыг давсан  Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ УИХ дээр гацчихаад сар шахам болж байна.  Итгэл найдварын гэрэл бүдгэрсэн ийм цагаар  Оюутолгойг гацаанаас гаргасан нь жинхэнэ утгаараа бүсээ чангалчихаад байгаа жирийн иргэдэд  олимпийн аварга төрсөнтэй дүйцэхүйц сайн мэдээ болж ирсэн. Гэтэл Дубайгаас ирсэн тэр сайн мэдээ эргээд Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайдын хүзүүг ороож эхэллээ.  Одоо огцруулах байтугай яриа, хар сэр намрын будан шиг хөврөх байлгүй дээ.  

Хөдөлж байж л Монголын эдийн засагт  тэр мөнгө орж ирнэ. Тэгээд хөдөлгөх гэхээр хэл амаа билүүдэж, яллаж цоллож эхлэнэ.  Юм хийх хэцүү, хийхгүй байх бүр хэцүү.

 

Алдаа оноотой юм байхыг үгүйсгэхгүй. Тэгээд ч эрх ашгийн ийм асуудал дээр хардах сэрдэх  явдал байж л таарна. Гэхдээ ямар нөхцлөөр гэрээ хэлцэл хийгдэв, хэн ямар үүрэг хүлээв  гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа. Лавтай дуулдаж байгаагаар бол Оюутолгой компани татварын 30 сая ам.долларын өрөө төлөхөөр болсон гэж байна.  Ашигт малтмал ашигласны  таван хувийн татварыг нийт орлогоос тооцох авах болсон тухай сураг бас байна. Ингэвэл Монголын эдийн засагт орж ирэх ногоон мөнгө нэмэгдэнэ гэсэн үг. Ингэж буулт хийсэн нь хардах бас нэг шалтгаан болов. Улаанбаатарт бус  Дубайд гарын үсэг зурсан нь нууж хаах зүйл гэрээнд байсантай холбоотой гэсэн мэргэ төлөг ч бас дуулдаж байна.  Түүнчлэн энэ гэрээг   УИХ байтугай  танхимынхаа гишүүдэд танилцуулаагүй тухай ярьж байна.  Гэхдээ энэ бүхэн муу гэрээ болсон гэдгийн нотолгоо бас биш.

Бүхэл бүтэн бүрэн эрхт улсын Ерөнхий сайд тэнд яваа.Итгэх шалтгааны нэг нь энэ. Тэр хүн ирэг. Асууж тодруулъя, алдсан  оносоныг нь эхлээд дэнслье. Тэр бүхний дараа  одон зүүх, огцруулахын аль нь вэ гэдэг тодорхой болно.

 

УИХ-ын зарим  гишүүдийн хувьд бүх зүйл ил тод байх учиртай гэсэн зарчим шаардлагаар энэ    асуудалд хандана гэж байна. Түүнчлэн Ерөнхий сайдыг ирсний дараа мэдээлэл авч байж шийдвэр гаргана гэдгээ зарим  бүлэг мэдэгдсэн.  Харин  учрыг нь сайн олж, хужрыг нь тунгааж амжаагүй хэрнээ шууд огцруулна  гэж “зарлах” нь уул үзээгүй байж хормой шуусантай адил  явдал болов.  Юманд учир, суманд гичир гэж бий. Эхлээд асуудлаа тодорхой болгоё. Бүхэл бүтэн бүрэн эрхт улсын Ерөнхий сайд тэнд яваа.Итгэх шалтгааны нэг нь энэ. Тэр хүн ирэг. Асууж тодруулъя, алдсан  оносоныг нь эхлээд дэнслье. Тэр бүхний дараа  бүх зүйл аяндаа тодроод  ирнэ. Тэр цагт одон зүүх, огцруулахын аль нь вэ гэдэг тодорхой болно. Зүгээр, тэнд гарсан сургаар энд Засгаа огцруулна гэж  оройлж дуудах нь хэр ёс зүй вэ.  Энэ мэт явдал Монголын Засгийн газар шилнээс  хэврэг болсны бас давхар илэрхийлэл болж байна. Хэн хүссэн хууль тогтоогч чулуу шидэж түүнийг хагалж болдог.  Энэ  нь мөнөөх төрийн институц хоорондын тэнцвэртэй харьцаа алдагдсны наад захын бэлээхэн жишээ болж байна.

П.Булган

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(202.126.89.176) 2015 оны 05 сарын 22

УИХ-ын гишүүн гэдэг бол хариуцлагатай ажил. Тиймээс учрыг нь олж байж ултай суурьтай дуугарах ёстой гэдэг дээр санал нэг байна

0  |  0
zochin(188.155.130.28) 2015 оны 05 сарын 22

Yls ornoo abch yavah arga olvol yasan ym be ard tvmen mini neg l medehed manai eh oron bhgvi bolj magadgvi bna shvv 50 jiliin daraa yamar bh bol gej bodohoor vneheer aimaar bna

0  |  0
zochin(188.155.130.28) 2015 оны 05 сарын 22

Manai oron shig uulaa uhaj usaa shirgeej baigalia ustgaj bga yls oron er ni bdg ym uu ard tvmend zvgeer mungu uguud bhaar bvteen baiguullt hiij uls ornoo uuruur avch yabah arga bhgvi ym gej vv neg l medhed baigali ch vgvi ys ch vgvi ard tvmen ni henee medeh ee bsan yls boloh bii dee odoo er ni yamar neg ym hiihed hvrtel hetsvv bolson bna shvv dee hiisen ni buruu hiigeegvi ni huivaldad arduur ni bvgdiig ni zarj vreed duusaj bga ym bishvv ard tvmen mini yu l bolood bna da gazar shoroogoo uhaj mungu avna tegeed hugjinu gej yarij zvvdelj bhaar jijig dund vildvervvdee hugjvvlj arai uuruur yls orno

0  |  0
zochin(104.34.123.58) 2015 оны 05 сарын 22

Saihanbilegiig demjij baina. yneheer tamiin zamaar zorigtoi yavj baina.

0  |  0
Багаа(112.72.13.145) 2015 оны 05 сарын 21

Хий суржигнэж орилох шуумжлэх шиг амархан юм байхгуй Хурунгу оруулалт татаж бутээн Байгуулалт хийх бол харин хэцуу Ганбаатар ганц хадаас хадаж узээгуй болохоор уунийг ойлгохгуй

0  |  0
АРДЧИЛАЛЫН АРЬС НӨМӨ(103.229.120.187) 2015 оны 05 сарын 21

6 ЭРДЭНЭТ ШИГ ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ, 45 БОРОО ШИГ АЛТНЫ НӨӨЦТЭЙ, ХИЧНЭЭН Ч АСГАТ ШИГ МӨНГӨНИЙ НӨӨЦТЭЙ ЭЦЭГ ӨВГӨДИЙН МИНЬ ХАЛУУН АМИА ЗОЛЬЖ БҮЛЭЭН ЦУСАА УРСГАЖ ХАДГАЛЖ ХАМГААЛЖ ЭРДЭНЭЭР НЬ НЭРЛЭЭД ҮЛДЭЭСЭН ОЮУТОЛГОЙГ ХАРСААР БАЙГААД АЛДАЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ЗӨВ УРИАЛААД ЗОХИОН БАЙГУУЛААД ӨГВӨЛ АРХИРДАГ БААВГАЙ ХҮРХЭРДЭГ ЛУУГЫН ДУНД АЙЖ АГШИЖ ҮЗЭЭГҮЙ ЭРЭМГИЙ ХӨХ ЧОНЫН УДАМТ ГАЗАР НУТАГ УУЛ УСНЫХАА ТӨЛӨӨ АЛАЛЦАХ ААВЫН ХӨВГҮҮД ЗӨНДӨӨ БАЙНА. МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫГ 50-ХАН ЛУЙВАРЧИН ГЭР БҮЛ ЯДУУ БАЙЛГАЖ УДИРДАЖ БАЙНА. НЭГ ЛУЙВАРЧИН ДЭЭР АРВАН АРД НОЦХОД АЛЖ Л ТААРНА. ЧОНОТОЙ НИЙЛСЭН НОХОЙ ШИГ ШӨНӨ ДУНД ХОТРУУГАА

0  |  0
GJ;JH(103.229.120.187) 2015 оны 05 сарын 21

6 ЭРДЭНЭТ ШИГ ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ, 45 БОРОО ШИГ АЛТНЫ НӨӨЦТЭЙ, ХИЧНЭЭН Ч АСГАТ ШИГ МӨНГӨНИЙ НӨӨЦТЭЙ ЭЦЭГ ӨВГӨДИЙН МИНЬ ХАЛУУН АМИА ЗОЛЬЖ БҮЛЭЭН ЦУСАА УРСГАЖ ХАДГАЛЖ ХАМГААЛЖ ЭРДЭНЭЭР НЬ НЭРЛЭЭД ҮЛДЭЭСЭН ОЮУТОЛГОЙГ ХАРСААР БАЙГААД АЛДАЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ЗӨВ УРИАЛААД ЗОХИОН БАЙГУУЛААД ӨГВӨЛ АРХИРДАГ БААВГАЙ ХҮРХЭРДЭГ ЛУУГЫН ДУНД АЙЖ АГШИЖ ҮЗЭЭГҮЙ ЭРЭМГИЙ ХӨХ ЧОНЫН УДАМТ ГАЗАР НУТАГ УУЛ УСНЫХАА ТӨЛӨӨ АЛАЛЦАХ ААВЫН ХӨВГҮҮД ЗӨНДӨӨ БАЙНА. МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫГ 50-ХАН ЛУЙВАРЧИН ГЭР БҮЛ ЯДУУ БАЙЛГАЖ УДИРДАЖ БАЙНА. НЭГ ЛУЙВАРЧИН ДЭЭР АРВАН АРД НОЦХОД АЛЖ Л ТААРНА. ЧОНОТОЙ НИЙЛСЭН НОХОЙ ШИГ ШӨНӨ ДУНД ХОТРУУГАА

0  |  0
zochin(121.88.216.27) 2015 оны 05 сарын 21

mgl shig tamiin togoonii ulsad olon namiin sistem hereggui ym bna zugeer eronhiilogchiin zasaglaltai bolsonni deer ym bna ene heden baagiinuud 25ni jil hereldej uls ornii hogjliig hoichni tatlaa tegehed kazakstanii nazarbaeviig har meddeg chaddag lidereer udirduulii

0  |  0
zochin(121.88.216.27) 2015 оны 05 сарын 21

mgl shig tamiin togoonii ulsad olon namiin sistem hereggui ym bna zugeer eronhiilogchiin zasaglaltai bolsonni deer ym bna ene heden baagiinuud 25ni jil hereldej uls ornii hogjliig hoichni tatlaa tegehed kazakstanii nazarbaeviig har meddeg chaddag lidereer udirduulii

0  |  0
zochin(121.88.216.27) 2015 оны 05 сарын 21

mgl shig tamiin togoonii ulsad olon namiin sistem hereggui ym bna zugeer eronhiilogchiin zasaglaltai bolsonni deer ym bna ene heden baagiinuud 25ni jil hereldej uls ornii hogjliig hoichni tatlaa tegehed kazakstanii nazarbaeviig har meddeg chaddag lidereer udirduulii

0  |  0
Зочин(80.111.159.107) 2015 оны 05 сарын 21

Ганбаатар гишүүний зөв гэрээг өөр оронд хийсэн нь с хангалттай шалтаг цаана нь хичнээн авилга луйвараа нууж байгаан

0  |  0
ттт(202.72.246.106) 2015 оны 05 сарын 21

АН гарахаар балагтай юмаа 1990 оны хувьсгалаар цэнхэр улаан тасалбараар Монголын хамаг байдгийг хувьдаа оруулж сүйрүүлхийг нь сүйрүүлж дууссан, Одоо гадныханд баахан бондын өр тавьж 1300 байсан Долларын ханшийг 2000 төгрөг шахуу болгож Инфляцын түвшинг өмнө нь байгаагүйгээр богино хугацаанд өсгөлөө. Ман бол бүүр худлаа Улс төрийн ялзралыг дээд цэгт аваачсан одоо яана даа

0  |  0
zochin(202.55.191.130) 2015 оны 05 сарын 21

Ganbaatar metiin populistuud khugjikh zamd buu gai bol

0  |  0
Top