Ч.Сайханбилэг:Оюутолгой улс төр, Засгийн газрын асуудал байхаа больсон

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 22

Арабын нэгдсэн Эмират улсад албан ёсны айлчлал хийсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр орой 18,00 цагт эх орондоо ирэв.  Түүнийг айлчилж байх ар хударгаар нууц гэрээ хийлээ хэмээн буруутгаж огцруулах тухай  яриа, санаачлага гараад байгаа. Тэрбээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буусан даруйдаа  хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн бөгөөд айлчлалтай холбоотой хамгийн халуун сэдэв нь мэдээж, Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан  гэх сэдэв байсан юм.  

Мэдээллийн эхэнд Ерөнхий сайд Эмират улсад хийсэн айлчлалаа үр дүнтэй байсныг онцлоод ганзага хоосон ирээгүйгээ дуулгав. Айлчлалын долоо хоногийн хугацаанд Монголдоо найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай ирснээ хэлсэн.

Тэр Дубай хотод ямар нэгэн нууц гэрээ үйлдээгүй гэдгээ мэдэгдээд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь гацаад байгаа  бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг урагшлуулсан ажил болсон хэмээн дүгнэсэн юм. 

Ерөнхий сайд мэдээллийнхээ үеэр  Оюутолгойн нууц гэрээ гэсэн мэдээлэлтэй холбоотой асуудлаар тэрбээр доорх тайлбарыг өглөө.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгойн далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөг байгуулаад ирлээ. Гэхдээ би Ерөнхий сайдын зүгээс ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй. Бизнес эрхлэгч компаниудын төлөөлөл гарын үсэг зурж, төлөвлөгөөгөө баталгаажуулсан. Энэ төлөвлөгөө байгуулагдсанаар Оюутолгой улс төр, Засгийн газрын асуудал байхаа больсон. Өөрөөр хэлбэл Оюутолгой компани эдийн засгийн харилцаанд орж байна гэсэн үг. Тиймээс Оюутолгойг улстөржүүлэхээ  зогсоовол таарна. Далд уурхайг эхлүүлэхэд эхний ээлжинд зургаан тэрбум төгрөг шаардлагатай.

Энэ төлөвлөгөө байгуулагдсанаар Оюутолгой улс төр, Засгийн газрын асуудал байхаа больсон. Тиймээс  энэ асуудлыг улстөржүүлэхээ зогсоовол таарна.

Нууц далд гэрээ хаана ч байхгүй. Өнөөдрөөс Оюутолгой улс төрийн асуудал биш, компани хоорондын асуудал болсон. Тиймээс цаашид Эрдэнэт үйлдвэр шиг орхих хэрэгтэй. 2009 оны гэрээг хөндөх асуудлыг аль, аль талд нь тавигдаагүй. 2009 оны гэрээг сайжруулах тухай яригдсан. Удирдлагын менежментийн зардал 6 хувь байсныг 3 хувь болгож чадсан. Хоёр талаас ажлын хэсэг гарч онолын ажлын хэсэг гаргаж ажиллахаар болсон. Өмнө нь Монголын тал өгөөжийн 53 хувийг авна. Рио Тинто 47 хувийг авна гэж байсан. Манай зүгээс гадны хоёр ч том компанийн зөвөлгөөг авсан. Ингээд ярилцаж тохиролцсоны үндсэнд 54.9 хувийг манай тал авахаар болсон нь манайд бол маш ашигтай хувилбар юм. Татварын асуудлыг шийдсэн учраас дахин татвартай холбоотой элдэв асуудал гарахгүй. Гэрээг албан ёсоор ил болгоно. Энэ удаагийн явдал бол Монголын талаархи олон улсын ойлголтыг эерэг болгосон. Мөн бондын болон хувьцааны үнэ сүүлийн 20 сар царцаад байсан бол одооноос өсч эхэллээ. Тиймээс улс төрчдийн тоглолтыг болиулж ажлаа хийх цаг болсон. Мөн айлчлалын хүрээнд АНЭУ-аас 1 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээл өгөх боломжтойгоо мэдэгдсэн. Ингээд үндсэндээ 7 хоногийн дотор бид 8 тэрбум ам.долларын Монголд оруулж ирэх боломжтой боллоо. Харин ч Монголын тал нөгөө талтай хэлэлцэлгүй нэмэлт  орлого төлөвлөсөн, татварынхан дансыг нь хаасан тохиолдол гарч байсан. Түүнээс болж итгэл алдсан тал бий. Харин одоо бол нэг завин дээр сууснаа хэн хэн нь ойлгож, итгэлцэл сэргэлээ. Засгийн газар Оюутолгойн далд уурхайг урагшлуулж, ажлаа хийж эхэлсэн нь зарим нэг хүмүүст таалагдахгүй байж болно. Гэвч үүнийг дэвэргэх хэрэггүй” гэв.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.10.22.157) 2015 оны 05 сарын 23

Чаддаг юм бол гэрээнийхээ эх хувийг ард түмэнд үзүүлээрэй.Яагаад гэвэл үзэх эрхтэй юм. Чи бол ард түмний өмнө хариуцлага хүлээх естой боол гэдгээ мэдэж байна уу.

0  |  0
dfdfvfd(103.229.120.109) 2015 оны 05 сарын 23

Ene hun ganzaraa huuli togtoogch uu aan

0  |  0
novsh(122.201.21.14) 2015 оны 05 сарын 23

Ene muu shoohuuznuudiig ard tumen shuuh tsag talbai deer hezee negen odor irne dee

0  |  0
ЗОЧИН(202.70.46.18) 2015 оны 05 сарын 23

МОНГОЛ УЛСЫГ ӨРӨНД ОРУУЛЖ БАЙГАА ЦААШИД Ч ӨРӨНД ОРУУЛЖ УЛС ТӨРИЙН БАРЬЦАА БОЛЖ БОЛЗОШГҮЙ мОНГОЛЫН ТАЛААС ХЭЗЭЭ Ч ХӨРӨНГӨ БОСГОХ БОЛОМЖГҮЙ ХЭРҮҮЛИЙН 34 ХУВИЙГ ӨНДӨР ҮНЭЭР ӨР ДАРАХ ЗОРИЛГООР ЗАРЖ ТАТВАР РОАЛТИ ГЭХ МЭТ МӨНГӨ АВЧ БОЛОХ БҮХ БОЛОМЖЫГ ЭРЖ ХАЙХ ЭСВЭл ОРДОО КОНЦЕсСЫН ГЭРЭЭ ЮМУУ ҮНЭЛЖ ЗАРАХ ХЭРЭГТЭЙ байна эс бөгөөс улс төрчид аялдан дагалдагчдын мөнгө авилга шоу хийдэг газар болж дууслаа.

0  |  0
АРДЧИЛАЛЫН АРЬС НӨМӨ(103.229.120.187) 2015 оны 05 сарын 23

6 ЭРДЭНЭТ ШИГ ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ, 45 БОРОО ШИГ АЛТНЫ НӨӨЦТЭЙ, ХИЧНЭЭН Ч АСГАТ ШИГ МӨНГӨНИЙ НӨӨЦТЭЙ ЭЦЭГ ӨВГӨДИЙН МИНЬ ХАЛУУН АМИА ЗОЛЬЖ БҮЛЭЭН ЦУСАА УРСГАЖ ХАДГАЛЖ ХАМГААЛЖ ЭРДЭНЭЭР НЬ НЭРЛЭЭД ҮЛДЭЭСЭН ОЮУТОЛГОЙГ ХАРСААР БАЙГААД АЛДАЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ЗӨВ УРИАЛААД ЗОХИОН БАЙГУУЛААД ӨГВӨЛ АРХИРДАГ БААВГАЙ ХҮРХЭРДЭГ ЛУУГЫН ДУНД АЙЖ АГШИЖ ҮЗЭЭГҮЙ ЭРЭМГИЙ ХӨХ ЧОНЫН УДАМТ ГАЗАР НУТАГ УУЛ УСНЫХАА ТӨЛӨӨ АЛАЛЦАХ ААВЫН ХӨВГҮҮД ЗӨНДӨӨ БАЙНА. МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫГ 50-ХАН ЛУЙВАРЧИН ГЭР БҮЛ АЛБААР ЯДУУ БАЙЛГАЖ УДИРДАЖ БАЙНА. НЭГ ЛУЙВАРЧИН ДЭЭР АРВАН АРД НОЦХОД АЛЖ Л ТААРНА. ЧОНОТОЙ НИЙЛСЭН НОХОЙ ШИГ ШӨНӨ ДУНД ТӨР

0  |  0
АРАД(103.26.193.250) 2015 оны 05 сарын 22

ЭХ ОРОН АРД ТҮМЭНИЙ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ЮМ ХИЙДЭГ БОЛ АРД ИРГЭД ЧИНЭЭЛЭГ БОЛЧИХСОН БАЙХ БАЙСАН БАЙЛГҮЙ ДЭ ОДОО ЯМАР БАЙНА ДАА

0  |  0
ard(182.160.1.207) 2015 оны 05 сарын 22

Hen ni laaz ushigluh bol doo HULGAICH nar bolov uu Sanal asuulgaar bol hulgaich nariin suragch baihgyi yum

0  |  0
ard irged(112.72.13.94) 2015 оны 05 сарын 22

sain baina.ard tumen demjij baina,bayarlaj baina.2016 ond Uyanga,biye daagch 3 bayartai.saihan gudmandaa laaz ushiglutsguu

0  |  0
Zochin(103.26.192.146) 2015 оны 05 сарын 22

Tuluvluguu baiguulagdana gej yu yariad bgaa yum be. Tuluvluguu batlana. Geree baiguulna gej yaridag bz dee ene chin” odoo.

0  |  0
ллл(202.72.246.106) 2015 оны 05 сарын 22

Иш ашигтай ажиллаж чадахгүй бол 54.9 байгаад яадийн Одоог хүртэл ил уурхай ашигтай ажиллаж чадахгүй байгаа биз дээ, ашигтай ажиллаж чадахгүй байна гэдэг бол хэзээ ч ногдол ашиг хувиарлагдахгүй бараг зээлээ хүүтэй нь эргэн төлсөөр байтал дуусах байх Ганбаатарын яриад байгаа ортой л юм шиг санагдаад явчлаа.

0  |  0
Bata(162.202.49.28) 2015 оны 05 сарын 22

Bi chamaig buudna gedegtee l itgel tei bn.

0  |  0
irgen (71.218.16.26) 2015 оны 05 сарын 22

sarhalzsan zalyy mini bitgii sarhalzaad bai

0  |  0
zochin (71.218.16.26) 2015 оны 05 сарын 22

harinch esregeer shu baihch bolno chich ogtsorj toniloh bolno

0  |  0
irgen (71.218.16.26) 2015 оны 05 сарын 22

aan Dubaid ochij nyyts gereend gariin yseg zyraad irsen um biz dee mongoliin ard tymneer ingej togloj boldoggyi uma dyy mini chi harj baigaarai chamaig hyssen hyseegyi ogtsryylj lyivriin gereenii chin tuluu shorond hataana

0  |  0
irgen(71.218.16.26) 2015 оны 05 сарын 22

ingej heleedl bygdiig haachihna gej bodvol endyyrel baih shu ta nariin nuuts lyivriin geree hiisniig ilchilsen odoo tanai zasgiin gazriig ogtsryylna Saihanbalai mini

0  |  0
Top