Г.Дэнзэнг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 22

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг өчигдөр орой  АТГ-аас баривчилжээ. Герман улсад сурч байгаад хоёрхон хоногийн өмнө  эх орондоо ирээд байсан юм. Түүнийг оргон зайлсан, эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл өнгөрсөн гуравдугаар сараас хойш дуулдсаар байсан.  Харин Г.Дэнзэн гадаадад зугатаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж захидал илгээж байсан билээ. "Намайг  АТГ-аас дуудаж байцаалт авсан юм байхгүй. Хийсэн хэрэг байхгүй учраас эх орондоо ирлээ" хэмээн ирсэн даруйдпаа хэвлэлд  хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан  билээ. Гэвч түүнийг ийнхүү баривчилсан нь тодорхой болоод байна.

Г.Дэнзэнг ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас тендэр авсан гэх хэрэгт сэжиглэж байгаа юм. Харин тэрбээр өөрийгөө бохир улс төрийн золиос болсон гэж мэдэгдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(202.70.46.201) 2015 оны 05 сарын 24

saidiin zolionii hun............ezen dald

0  |  0
tuya(202.179.20.106) 2015 оны 05 сарын 23

odoo yaya gehev dee. idej uusan bolood l ingej bgaa. uls eh orongui yum shig aashlahaar ingej bgaa yum

0  |  0
УЖ(202.131.242.235) 2015 оны 05 сарын 22

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй.

0  |  0
Top