Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 22

09:00 цагт “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хийн хуримтлалыг нэмэгдүүлэх” GCP/MON/008/GFF төслийн нээлтийн хурал Чингис хаан зочид буудлын "Өргөө" хурлын танхимд эхэлнэ.


09:00 цагт “АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал Corporate зочид буудалд эхэлнэ. Хурлыг нээж Эрчим хүчний сайд Д.Зоригт, АСЕМ-ын Элчин сайд, Ази Европын сангийн гүйцэтгэх захирал Ян Зан нар үг хэлнэ. Хуралд Ази-Европын уулзалтын гишүүн болон бусад улс орны нийм 100 орчим албан ёсны төлөөлөгч, мэргэжилтэн, эрдэмтэд оролцоно.


09.00 цагт Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам болон Ханнс-Зайделийн сантай хамтран зохион байгуулж буй “Эрх зүйт төр-Эрхэм зорилго” олон улсын онол, практикийн бага хурал Төрийн ордны “Б” танхимд нээлт, “А” танхимд салбар хуралдаан болно.


09:30 цагт “Архитектурын мэргэжлийн сургалтын шинэчлэл” сэдэвт зөвлөгөөн Монголын Архитекторуудын ордонд  болно.


10:00 цагт Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо хамтран  Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх "Өмгөөлөгч-Танд тусалъя" өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна.


10:00 цагт “Зайсан голден вилл” спорт цогцолборт авиралтын спортын хиймэл хадан хананы нээлтийн арга хэмжээ болно. Олон улсын стандартад нийцсэн анхны хиймэд хадан хана юм. Нээлтийн арга хэмжээнд холбогдох спорт холбоодын удирдлага оролцоно.  Хаяг: Зайсангийн чанх зүүн талд “Зайсан голден вилл” хотхоны бэлтгэлийн танхимд. 


10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын хурлын А танхимд эхэлнэ. Хуралдаанаар Хөрөнгө бүртгэлээс хасах тухай, НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай / НИТХ-ын 2015 оны “нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг дэмжих тухай /, НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ.


11:00 цагт “Залуу Зохион Бүтээгч”-дийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд зохион байгуулдаг “Автомат Роботын Тэмцээн 2015” тэмцээн  ШУТИС, МХТС-ын спорт зааланд болно.


11:00 цагт Хүчит Шонхор худалдааны төвийн худалдагч, лангуу түрээслэгчдэд Хүнсний тухай хууль, холбогдох бусад хууль, дүрэм, журам стандартын хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах тухай "Автобустай сургалт"-ыг НМХГ-аас зохион байгуулна


12:00 цагт элэгний С вирусийн эсрэг үйлчилгээтэй "Харвони" эмийг Монгол Улсын бүртгэлд бүртгэсэн талаар ЭМСЯ-наас өөрийн байранд хэвлэлийн бага хурал зарлаж байна.


12:00 цагт Монголын Тээвэр, Холбоо, Газрын Тосны Ажилтны ҮЭ-үүдийн холбооноос  нийтийн тээвэрчид 2015 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хугацаагүй ажил хаяхаар шийдвэрлэсэн талаар мэдээлэл хийх хэвлэлийн хурал МҮЭХ-ны байрны 4 давхрын зааланд болно.


15:00 цагт ШУА-ийн дэргэдэх Эрдэм клуб, Олон улсын харилцааны хүрээлэнтэй хамтран "Монгол улсын хөгжлийн шинэ гарц: Сорилт ба боломж" хэлэлцүүлэг СТӨ-ний III давхарт байрлах ШУА-ийн чуулганы танхимд болно.


19:00 цагт Олон Улсын Уралдааны гранпри шагналт, зураач Н.Эрдэнэбаяр болон Монголын анхны мэргэжлийн гэрэл зурагчдын нэг С.Туяа, бүтээлч үйлдвэрлэлийн талаарх таны мэдэх ёстой зүйлс номын зохиогч Б.Наранцогт нар өөрсдийн ажил, амьдралын туршлагаас хуваалцах лекц Тусгаар Тогтнолын Ордны бага танхимд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top