14 мянга орчим жолооны үнэмлэх хэвлэгдээгүй хүлээгдэж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 22

Дөрөвдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл жолооны үнэмлэх хэвлэгдээгүй байгаа аж.  Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс хойш жолооны үнэмлэхний хэвлэлт зогссон байна. Одоогийн байдлаар 14 мянга орчим иргэний жолооны үнэмлэхний захиалга хүлээгдэж байгаа аж. Тэгвэл ирэх долоо хоногоос эхлэн Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв жолоодох эрхийн түр зөвшөөрлийг хэвлэхээр болсон байна.

Уг нь жолооны үнэмлэх улсын нууцад хамаарч Нийслэлийн замын цагдаагийн газар "Смарт солюшн" ХХК-тай хамтран ажиллаж, жолооны үнэмлэхний бэлдэцийг хэвлэдэг байсан юм. Гэвч Тагнуулын ерөнхий газраас жолооны үнэмлэхийг улсын нууцаас гаргаж, байгууллагын нууцад шилжүүлжээ. Иймээс "Смарт солюшн" ХХК-тай хамтран ажиллах боломжгүй болж жолооны үнэмлэхний бэлдэц нийлүүлэх тендэрийг цагдаагийн байгууллагаас зарлажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top