Хятадын хар тамхины бүлэглэлтэй холбогдохгүй байхыг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 22

Сүүлийн жилүүдэд манай иргэд хилийн чанадад зорчих нь ихсэж байгаатай холбогдон санаатай, санамсаргүйгээр суугаа орны хууль тогтоомжийг ноцтой зөрчих, гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болох ноцтой асуудал цөөнгүй гарах болов. 

Хар тамхи мансууруулах бодисхил дамнуулан зөөвөрлөх гэмт хэрэг 2015 он гарсаар хоёр удаа гарч манай зургаан иргэн холбогдон саатуулагдаад байна. БНХАУ-аас мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар монголын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэргээр эдгээр иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

БНХАУ нь энэ төрлийн гэмт хэрэгт ялын хатуу бодлого баримталдаг болохыг Гадаад хэргийн яамны Консулын газраас иргэдэд онцгойлон дахин сануулахын хамт ийм гэмт хэргийн золиос болохгүй байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top