Консулын газраас гэмт хэргийн золиос болохгүй байхыг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 22

Хилийн чанадад ажиллаж , амьдарч байгаа манай улсын иргэд санаатай болон санамсаргүйгээр оршин суугаа орныхоо хууль тогтоомжийг ноцтой зөрчих, гэмт хэрэгт холбогдох, түүний золиос болох нь ихссэн байгаа. Консулын газрын өгсөн мэдээллээл хар тамхи, мансууруулах бодис хил дамнуулан зөөвөрлөх гэмт хэрэг он гарсан хоёр ч удаа гарч манай улсын зургаан иргэн тус хэрэгт холбогдох саатуулагдаад байгаа аж. БНХАУ-аас мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар Монголын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэргээр эдгээр иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. БНХАУ энэ төрлийн хэрэгт ялын хатуу бодлого барьдаг болохыг Гадаад хэргийн яамны Консулын газраас иргэдэд онцгойлон сануулж, гэмт хэргийн золиос болохгүй байхыг анхаарууллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top