Г.Дэнзэнг Ганцхудагт хорьжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 22

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг АТГ-аас өчигдөр баривчлан саатуулсан. Түүнийг "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга байхдаа "Говь повер" компани руу шилжүүлсэн гэх 17 тэрбум төгрөгийн асуудалтай холбогдсон, мөн "Эрдэнэс Тавантолгой" компаниас шилжүүлсэн гэх 4.6 тэрбум төгрөгийн асуудалтай холбон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.Тиймээс АТГ-аас түүнийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр анги буюу Ганцхудагт саатуулжээ.Г.Дэнзэнгийн өмгөөлөгч өчигдөр "Миний үйлчлүүлэгчийг ямар ч үндэслэлгүйгээр баривчиллаа.

Намайг үйлчлүүлэгчтэй маань уулзуулахгүй хоёр цаг боллоо" гэж телевизэд ярилцлага өгөхдөө мэдээлсэн. Тэгвэл эх сурвалжийн хэлж байгаагаар, Г.Дэнзэнгийн өмгөөлөгч нь өчигдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Өөрөөр хэлбэл, нэлээд халамцуу байсан гэнэ. Хүргэн Г.Дэнзэн Германаас ирмэгцээ "Би бол улс төрийн золиос.Хэвлэлд бичигдээд байгаа зүйлс бол ямар ч үндэслэлгүй. Тиймээс би нэр төрөө сэргээлгэж, энэ бүхнийг шалгуулж нотлуулна" хэмээн хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн. Харин түүнийг нэр холбогдсон дуулиант асуудлуудаар нь хууль хяналтынхан саатуулан шалгаж эхэллээ. Г.Дэнзэн үнэхээр улс төрийн золиос уу, Н.Алтанхуягийн далбаан дор төрөөс төрсөн 17 тэрбумтан уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.20.106) 2015 оны 05 сарын 23

zuvuu zuv. idej uusan humuusig bugdig ni shalgaj zohih shiitgelig ni uguh heregtei. neg ih ih zantai yumnuud hohi nee

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 05 сарын 23

Энэ ч их асуудалтай даа Араасаа олон хүнийг чирэх магадлалтай Гэхдээ АН-хүн болохоор яах ч үгүй тэгсхийгээд гарна биз дээ АТГ-хан чинь бүгд АН-хан Элбэгдоржийн дохио зангаагаар ажилладаг хүмүүс гээ биз дээ Зөвхөн гал намжаах сонгуулийн шоу биз дээ Харж л байя

0  |  0
Жамух(202.179.15.237) 2015 оны 05 сарын 22

Н.Алтанхуягтай нь хорьчих, бас тэр цэвэр агаар санаас мөнгө идсэн охиныг бас нэмээд хорьчих

0  |  0
хххх(202.179.20.91) 2015 оны 05 сарын 22

ганцаараа л идэв гэж. ард нь өчнөөн олон хүн л хамт идэлцсэн бгаа ш дээ

0  |  0
ard tumen(112.72.13.94) 2015 оны 05 сарын 22

boljee,munhiin es-n hurgen yavna gej bodoo biz,umguulugch gechjee heden shil yumny mungu haragch biz

0  |  0
Top