Хүмүүжигчид гэрчилгээгээ гардан авчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 22

ШШГЕГ-ын харьяа Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэлийн албанаас 22 хүмүүжигчийг сургалтад хамруулан, гэрчилгээ олгожээ.

Сургалтыг аймгийн албан бус боловсролын "Насан туршийн боловсролын төв", Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулсны дагуу "Амьдрах ухааны сургалт"-ыг нэг сарын хугацаанд зохион байгуулсан байна.

Тус сургалтаар харилцааны ур чадвар, сэтгэлийн хөдөлгөөнөө хянах, шийдвэр гаргах, төлөвлөлт хийх, стрессийг зохицуулах нь, бусдыг мэдэрч ойлгох нь, шүүмжлэлт сэтгэлгээ, хорт зуршлаас татгалзах зэрэг сэдвээр нийт 20 цагийн хичээл заасан аж. Мөн тус албанаас аймгийнхаа "Кама сервис" Төрийн бус байгууллагатай хамтран "Эдгэрэлийн баяр хөөр" хөтөлбөрт сургалтыг амжилттай зохион байгуулж нийт 38 хүмүүжигчид батламж гардуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top