Эмэгтэй волейболчид шигшээ наймаас хасагдлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 23

Ази тивийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа манай улсын шигшээ баг өчигдөр Японы багтай тоглож, 0:3-аар хожигджээ. Ингэснээр тэд шөвгийн наймаас хасагдаж буй юм.

БНХАУ-ын Тяньжин хотноо болж байгаа Олимпийн эрх олгох тус тэмцээнд 14 улсын баг оролцож байгаагаас өчигдөр хэсгийн тоглолт өндөрлөж, шөвгийн наймын багууд тодорч эхэллээ. Манай улсын шигшээ баг “С” хэсэгт Япон, Вьетнамын багуудтай таарсан. Энэ хэсгийн Турксменистаны баг тодорхой шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон юм. Вьетнамын баг хэсэгтээ хоёр хожилтойгоор тэргүүлсэн бол Японы баг хэсэгтээ хоёрдугаар байрт бичигдлээ. Хэсэгтээ хоёр хожигдолтой манай улсын шигшээ баг Энэтхэгийн багтай ирэх ням гаригт тоглоно. Энэтхэгийн багийн хувьд “А” хэсэгт БНХАУ, Ираны багт хожигджээ. Гэхдээ тэд Ираны тоглолтоос нэг сэтийг өөрийн болгож чадсан байна.

 "C" хэсэг:

V.20 Вьетнам-Япон 3:2 (16-25, 22-25, 25-22, 25-22, 18-16)

V.21 Вьетнам-Монгол 3:0 (25-18, 25-14, 25-13)

V.22 Монгол-Япон 0:3 (20-25, 15-25, 11-25)

V.24 Монгол-Энэтхэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top