АТГ-ынхан ”Хаан жимс” амралтын газарлуу дайрч оржээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 23

Өчигдөр үдээс хойш Авилгатай тэмцэх газрынхан УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн эзэмшлийн компанийн байр руу дайрч орсон байна. Ингэж УИХ-ын халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэсэн заалтыг үл хайхран дайрах болсон шалтгаан нь Н.Алтанхуягийн өргөн барьсан хуулийн төсөлтэй холбоотой гэх. Өөрөөр хэлбэл Авилгатай тэмцэх газрын харьяанд шилжүүлсэн Мөрдөх албыг Прокурорын дэргэдэх Мөрдөх албанд буцаан авчирах хуулийн төсөл санаачилсаных юм байх. Мөн түүний хүргэн гэгдэх Г.Дэнзэнгийн асуудал ч энэхүү хуулийн төсөлтэй холбоотой гэнэ. Н.Алтанхуягийг огцруулах золиос болж хэвлэлийн баатар болж байсан тэрээр өдгөө 461-р ангид саатуулагдаад байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дээрх хуулийн төсөлдөө санал авахаар сар орчмын өмнө АТГ-т хүргүүлсэн аж. Гэвч тус газрынхан хариуг нь өгөхгүй байсаар Г.Дэнзэнг баривчилсаныхаа дараа “Дэмжих боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хүү(103.229.123.208) 2015 оны 05 сарын 26

Алтанхуягийг ЕС байхад танхимынх нь ХЗС Мөрдөн Байцаах Газрыг татан буулгасан. Алтанхуяг тэр үед эсэргүүцээгүй байж, одоо буцааж Прокурорт шилжүүлэх асуудал тавьдаг ямар учиртай вэ ? АТГ гэж өөрсдийгөө ДоХаГа гээд ойлгочихсон хэдэн нөхдүүдийг өөгшүүлэхээ Элбэгээ болимоор юм. АТГ авлигатайгаа л тэмц. МБГ эрүүгээ хариуц. Тэмүүжин эхнээсээ буруу шийдвэр гаргасан. Харин шийдвэр гаргах үед дарга нь байсан хүн хүргэнэээ баригдахаар шийдвэрийг өөрчлөх асуудал тавьдаг нь жинхэнэ АТГ-н хариуцах асуудал байхаа !!!

0  |  0
Unen(112.72.13.122) 2015 оны 05 сарын 24

Yamar zorilgoor tegev gedgiig ni bicheegui bh yum.todorhoigui yum bicheed yah ch yum bilee,tuuniig ni toirch heleltsej setgegdlee bicheed yah ve dee!!

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 05 сарын 24

Юун хорих Элбэгдорж зарилгаа гаргаад ЧИНГЭС одонгоороо шагнасныг нь яанаа Монголыг модыг нь бариулсан өрөнд өгсөн луйварчид хулгайчдыг дэмжсэн гавъяатан шүү дээ АН-ханаас хөгийн хөгийн юм их гарнаа Тэр гавъяа өндөр хэргэм цолтой албан тушаалтай хүмүүс чинь тухайн үед хог шаар болж байсан хүмүүс л байдаг юмш дээ

0  |  0
зочин(103.26.195.61) 2015 оны 05 сарын 23

Наад АН-ын луйварчин чинь мөн ч их мөнгө идэж уусан байх шүү , яагаад хорихгүй байгаам бэ

0  |  0
сандаг(103.26.195.196) 2015 оны 05 сарын 23

яагаад болохгүй гэж хууль бүгдэд адилхан л үйлчлэх ёстой биз дээ

0  |  0
Унэг(106.161.131.141) 2015 оны 05 сарын 23

Алтанхуягаа чи ногг ард тумэндээ хайртай чинь яасан вэ? Туул голын эхнээс нь баас шээсээрээ ард иргэдээ бузарлахаа больчихоод худлаа ярилдаа хулгайчаа?!

0  |  0
жонон(182.160.40.193) 2015 оны 05 сарын 23

дээрэм дээрэм хэлмэгдүүлэлт

0  |  0
Top