Байцааны ороомог хийх хялбар арга

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 23

Гэр бүлийн өдрөөр хайртай хүмүүсээ гарынхаа амтат хоолоор дайлмаар л байгаа биз? Байцааны ороомог хийж өгвөл ямар вэ бүсгүйчүүдээ. Хийхэд амархан, идэхэд ч амттай шүү. Таны гэр бүлийнхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Орц:
-Байцаа 500гр
-Мах 300гр
-Цагаан будаа 150гр
-Өндөг 1ш
-Майонез 100гр
-Талхны хатаасан үйрмэг 30гр
-Ургамалын тос 25гр
-Цөцгий 60гр

Бэлтгэх арга:
Будаагаа жигнэнэ. Байцааг бүхлээр нь угааж цэвэрлэн голыг нь ухаж аваад, давстай усанд дутуу чанаж болгоно. Дараа нь навч бүрээр нь салгаж хатаана. Навчаа хатаах зуураа таташ бэлтгэнэ. Махаа татаж, жигнэсэн цагаан будаатайгаа холиод сонгино, давс, халуун ногоогоор амтална. Сэвэрсэн навчнуудад майонез түрхээд голд нь татшаа хийж нэг талаас нь хуйлна. Хуйлсан ороомгоо эхлээд гурилдаа дараа нь өндгөнд дүрээд, дахин талхны үртсэнд өнхрүүлэн хайруулын тавганд эргүүлж тойруулан шарна. Бэлэн болсон ороомгоо таваглахдаа бага зэрэг цөцгий түрхэж идвэл бүр ч амттай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top