Бөөгийн зан үйлээс болж Шадивланд гал гарсан бололтой

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 24

Чингэлтэй дүүргийн XIX хороо Шадивлан зуслангийн орчмын ногоон бүс буюу ой модонд өнөөдөр 11.20 цагийн орчимд гал гарсан байна. Уг галыг Нийслэлийн Онцгой байдлын газрын хөдөлгөөнт эргүүлийнхэн илрүүлэн нэмэлт хүч дуудан 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр  ажиллан цурманд орууллаа.

 Иргэд бөө мөргөлийн шашны зан үйл хийж байгаад энэхүү галыг алдсан байж магадгүй гэнэ. Галын улмаас 2 га газар шатжээ. Одоогоор галын шалтгааныг тодруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top