Нарнаас хамгаалах тосыг хэрхэн сонгох вэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 24

SPF:  SPF /Sun Project Factor/буюу нарнаас хамгаалах элемент агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь нарны хэт ягаан /хортой/ туяанаас арьсыг хамгаалдаг. SPF-ын тоо өндөр байх тусам хамгаалах чадвар, тогтоц нь илүү өндөртэй байдаг. Манай орны нөхцөлд SPF30-тай тос, крем хэрэглэх нь илүү тохиромжтой. Учир нь SPF12-15-тай нь ердөө 2 цаг л таны арьсыг нарнаас хамгаалах чадвартай байдаг. Тиймээс та 2 цаг тутамд дахин түрхэх хэрэгтэй болно гэсэн үг.

Мөн SPF хэт өндөртэй тос нь таны арьсанд хортой нөлөө үзүүлдэг. Ихэнхи хүмүүс өндөр бол сайн гээд SPF50,60-тай тос хэрэглэдэг. Гэтэл 50,60-тай тоснууд нь SPF30-тай тосны нарны хорт хавдар үүсгэх UVB туяанаас ердөө 1-2 хувиар л илүү хамгаалдаг байна.

UVB, UVA юуг тэмдэглэдэг вэ?  Зарим арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд дээр UVB, UVA гэсэн тэмдэглэгээ байдаг. Энэ нь нарны туяанаас хамааралтай арьсны хөгшрөлт-хорт хавдрын үйлчлэлийн эсрэг гэсэн утгатай тэмдэглэл юм.

UVA нь нарнаас шалтгаалсан арьс хөгшрөх үйл явцтай холбоотой

UVB нь нарнаас шалтгаалсан хорт хавдар үүсгэгч туяаг тэмдэглэдэг. Тиймээс таны сонгосон нарны тосон дээр SPF-ээс гадна UVB/ UVA гэсэн тэмдэглэгээ байвал арьсыг тань бүрэн хамгаалж чадна.

Усны хамгаалалт: Мэдээж халуун өдрүүдэд усанд сэлэх шиг сайхан зүйл байхгүй. Гэтэл уснаас гарч ирээд тос түрхэх шаардлага гарна. Тэгвэл нарны хамгаалалттай тосоо waterproof эсвэл water resistant гэсэн усны хамгаалалттайг сонгочихвол тос чинь усанд уусаж алга болохгүй арьсыг чинь 30-80 минутын турш хамгаалж чадна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oyu(198.86.29.19) 2015 оны 06 сарын 29

Sun protection factor shdee, bichij bgaa yuma hyanaj tavij bgaach

0  |  0
Top