Энэ долоо хоногийн өрнийн зурхай

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 25

ХОНЬ

Шаардлагатай үед зөв залуурдаж, зохион байгуулалттай, эмх цэгцтэй байхыг шаардсан долоо хоног айсуй. Буд гаригийн нөлөөгөөр даваа гаригаас эхлэн саад бэрхшээл гарах бөгөөд таны нарийн сайн бодож боловсруулсан төлөвлөгөө чинь хүртэл бүтэлгүйтэж магадгүй. Үүнээс болоод ундууцаж, тавгүйрхэж суухын оронд энэ тааламжгүй үеийг ашиглаад төлөвлөгөө, сонголтоо илүү сайн лавшруулж, нэмэлт мэдээлэл цуглуул. Пүрэв, баасан гаригт олон ааштай, харилцахад төвөгшөөдөг хүмүүсээсээ холхон байхыг хичээ. Амралтын өдрүүдээр хөгжилтэй, цоглог хэмнэлтэй хөгжмийг аянд цагийг зугаатай өнгөрүүлж, амьдралын баяр баясгаланг мэдрээрэй.

ҮХЭР

Энэ долоо хоногт таны гол асуудал мөнгөтэй холбоотой байх бололтой. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг үгийг санаж, шаардлагатай зардал, элдэв материаллаг зүйлст дэмий мөнгө зарцуулахаас зайлсхий. Ямар их хөдөлмөрлөж мөнгө олдгоо нэг санаарай. Тэгвэл үргүй салхинд хийсгэхэд чинь нэмэр болно. Пүрэв гаригт танд онцгой учрал тохиож болзошгүй. Өмнө нь огт анзаардаггүй байсан хүнээс гэнэтийн мэдээ, эсвэл гэнэтийн бэлэг авах бололтой. Амарч, өөрийгөө цэнэглэх цаг зав заавал гаргаарай.

ИХЭР

Ажлын ачаалал, амралт, чөлөөт цаг бага байгаа учраас та нэлээд бухимдалтай долоо хоногийг өнгөрүүлэх болно. Яарч гаргасан шийдвэрээс болж багагүй хохирол амсч болзошгүй тул чухал шийдвэр гаргахдаа долоо хэмжиж нэг огтлохыг зөвлөе. Хэрэв эргэлзэж байгаа бол дотны найзаасаа хамгийн зөв сонголт хийх талаар зөвлөгөө аваарай. Зарим нэг хүний ааш аяг таныг тавгүйтүүлж, үзэн ядахад ч хүргэж болзошгүй. Аливаа асуудлыг хэт хувийн талаас хүлээж авалгүй, олон талаас нь хандаарай. Өндөр үнэтэй биш ч тансаг эд зүйл худалдан авч сэтгэлээ сэргээ.

МЭЛХИЙ

Таны тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа найз нөхөд, эсвэл хамаатан саднаасаа онцгой мэдээ дуулах бололтой. Таны зөн билэг, авьяас чадвар өндөр төвшинд хүрэх бөгөөд ингэснээр бусдад туслах, бусдын сэтгэлийг сэргээх тал дээр та онцгой чадвартай байх болно. Пүрэв, баасан гаригт ямар нэг таагүй зүйл тохиож болзошгүй. Аливаа асуудалд уужуу тайван хандсанаар зөв гарцыг олох болно. Амралтын өдрүүдэд та найзуудтай зугаацаж, цэнгэх хангалттай эрч хүчтэй болсон байх болно.

АРСЛАН

Харилцааны тал дээр та энэ долоо хоногт нэлээд асуудалтай байх бололтой. Ааш муутай, ярдаг байдлаар ойр дотны хүмүүсээ гомдоож болзошгүй тул сэрэмжлээрэй. Цаг хугацаа, эрч хүчээ дэмий зүйлд үрэх хэрэггүй. Олон нийтийн арга хэмжээнд оролцох гэж зүтгэх хэрэггүй, боломж гарвал зайдуухан байхыг хичээгээрэй. Гэхдээ таны хувьд хөгжилтэй долоо хоног байх болно. Багахан амралт авч, эрч хүчээ нөөцлөх цаг зав гарна. Хэн нэгний сэтгэл гутрал, тааламжгүй байдалд автах хэрэггүй.

ОХИН

Хувийн амбиц, хүсэл зорилго чинь зөрүүд зан, тэвчээргүй байдлаас чинь болж биелэхгүй нь бололтой. Эхний удаад бүтэлгүйтсэн бол дэмий бухимдахын оронд дараагийн удаад алдаагаа залруулж, бүгдийг эхнээс нь дахин тооцоолох боломж олдсонд талархах хэрэгтэй. Ганц бие охиныхны хувьд нэлээд хартай, харамч нэгэнтэй учирч магадгүй. Тийм этгээдтэй дотно харилцаа үүсгэхээс татгалз. Үүрдийн биш зуурдын харилцаа байх нь гарцаагүй. Өөртөө цаг зав гаргаж, сэтгэлээ сэргээгээрэй.

ЖИНЛҮҮР

Хэрэв та гэр бүл дэх үл ойлголцол, үзэл бодлын зөрчлийг зөөлрүүлж, арилгаж чадна гэж хичээвэл бүгд санаснаар чинь бүтэх болно. Учир нь таны бусдыг ойлгох, бусдад өөрийгөө ойлгуулах чадвар өндөр байх юм. Ингэснээр та хэн нэгний зөрүүд занг ч дийлж чадна. Ням гаригт ямар нэг баяртай үйл явдал тохиох бололтой. Хэн нэгнээс нүд гялбам тансаг бэлэг авч магадгүй, эсвэл амьдралд тань өөрчлөлт авчрах онцгой нэгэнтэй учрах бололтой.

ХИЛЭНЦ

Аливаа шийдвэр гаргахдаа өөрөө бэлэн болох хүртлээ хэн нэгнийг оролцуулах хэрэггүй. Элдэв гэрээ хэлцэл гарын үсэг зурж, баталгаажуулахдаа няхуур хянамгай байж, хуудас бүрийг нарийвчлан уншихыг зөвлөе. Хэт мэдрэг байх тул өндөгний хальсан дээгүүр алхаж байгаа мэт санагдах үе ч гарч болзошгүй. Энэ нөхцөлд уян хатан байж, асуудалд наанатай цаанатай хандаарай. Онцгой нэгэнтэй гайхалтай романтик болзоонд явах бололтой.

НУМ

Таны урлагийн мэдрэмж, шинэ соргог зүйл санаачлах чадвар гайхалтай өндөр байна. Хүсэл сонирхол, ирээдүйн карьерт чинь эергээр нөлөөлөх шинэ санаа бодож олно. Зарим нэг ялихгүй саад бэрхшээл тулгарах хэдий ч таны урам зоригийг мохоож чадахгүй. Мөнгөтэй холбоотой нааштай мэдээ дуулна. Их хэмжээний мөнгө орж ирж ч болзошгүй.

МАТАР

Таны гадаад байдал, бусдыг татах чадвар өндөр байх тул асуудлыг амар хялбар шийдэж чадна. Харилцааны тал дээр ч өөрийгөө бусдад зөвөөр ойлгуулж, алдаагаа залруулахад таатай үе гэдгийг од эрхэс танд сануулж байна. Ялангуяа шинэ ажилд орох, тушаал дэвшихээр зэхэж байгаа бол энэ үеийг бүү алдаартай. Ямартай ч та ажлын ярилцлагадаа онцсайн дүн авах болно. Хувийн чанартай зарим нэг асуудал гарч болзошгүй.

ХУМХ

Од эрхсийн нөлөөгөөр таны амьдралд ямар нэг онцгой, гэнэтийн зүйл тохиох бололтой. Ганц бие хилэнцийнхэн эртний танил, багын найз гээд урьд өмнө таньдаг байсан нэгэнтэй дотно харилцаа тогтоож магадгүй. Спорт, биеийн тамирын дасгалаар хичээллэж, идэвхтэй байхыг хичээгээрэй. Олон нийтийн арга хэмжээнд оролцохоос татгалзах хэрэггүй.

ЗАГАС

Нөхцөл байдлыг аль өнцгөөс харахаас тань үл шалтгаалж хэн нэгэн тантай амин чухал нууцаа хуваалцах бололтой. Энэ тохиолдолд та өөрийгөө эергээр мэдэрч, сэтгэл санаа чинь дээрдэх болно. Ялихгүй зүйлээс бухимдаж, гэртээ ихэнх цагийг өнгөрүүлэх бололтой. Ирэх ёстой зочид чинь саатаж, зохион байгуулах гэж байсан уулзалт чинь цуцлагдаж магадгүй. Аливаа саад бэрхшээлээс зугтах хэрэггүй, харин яаж хялбархан давах гарцыг олж хайгаарай.  Таны романтик байдал нэмэгдэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top