Өнөөдрөөс жолооны түр үнэмлэхийг олгоно

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 25

Өнгөрсөн дөрвөн сараас хойш жолооны үнэмлэх хэвлэгдэж иргэдийн гар дээр очоогүй байгаа билээ. Тэгвэл жолооны үнэмлэх хэвлэгдтэл шинэ жолооч нарт түр үнэмлэх олгохоор болсон байна. Мөн жолооны үнэмлэхээ үрэгдүүлсэн, ангилал ахиулж байгаа жолооч нарт түр зөвшөөрлийг олгох аж. Тиймээс өнөөдрөөс эхлэн жолооны үнэмлэх хэвлэгдэх хүртэл жолооч нарт шинэ үнэмлэх олгож эхлэх юм. Уг түр зөвшөөрлийг үнэ төлбөргүй олгох бөгөөд жолооч хүсэлтээ илэрхийлж ЦЕГ-ын Лицензийн төвд өөрийн биеэр очих шаардлагатай юм.

Жолоочийн түр зөвшөөрлийг жолоочийн үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, солиулахаар хандсан, шинээр төгссөн жолооч, ангилал ахиулсан зэрэг 6-7 мянган хүнд олгох гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top