Өнөөдрөөс татварын буцаан олголт эхэлж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 25

Хоёрдугаар ээлжийн татварын буцаан олголтыг өнөөдрөөс олгохоор болсон билээ.

Өнгөрсөн оны хувь хүний орлогын албан татварын тайлангаар нийслэлийн хэмжээнд нийт 33.1 мянган иргэнд 24.5 тэрбум төгрөгийг албан татварын буцаан төлөлт хэлбэрээр олгохоор болсон байна. 

Эхний ээлжинд нэгдүгээр сарын 20-ноос өмнө татварын албанд тайлангаа ирүүлсэн 11.6 мянган татвар төлөгчийн 9.5 тэрбум төгрөгийн буцаан төлөлтийг баталгаажуулж, нийслэлийн Төрийн сангаас өнгөрсөн сарын 6-нд буцаан олгосон байдаг.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top