Нийтийн тээврийнхэн хэвлэлийн хуралд ирсэнгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 25

Төрийн өмчит нийтийн тээврийн компаниудын жолооч, кондукторууд нийлээд 450 орчим төгрөгийн үндсэн цалинг 880 мянган төгрөг болгохыг шаардан өнөөдөр өглөөнөөс эхлэн ажил хаялт зарлаад байгаа. Тэгвэл өнөөдөр өдөр 13:00 цагаас Нийслэлийн удирдлагууд, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийтийн тээврийн компаниудын төлөөлөлүүд Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хэвлэлийн хурал зарласан ч нийтийн тээврийнхэн ирээгүй учраас уг хурал цуцлагдсан байна. Эх сурвалжийн хэлж байгаагааг цалин нэмэгдүүлэх асуудалд талууд нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй байгаа гэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top