Монгол, Орос, Хятадын тээврийн сайд нарын гурван талт уулзалт боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 25

ШХАБ-ын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын 7 дугаар уулзалтын хүрээнд  анх удаагаа Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Тээврийн сайд нарын гурван талт уулзалт боллоо. Уулзалтад Монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсын Зам, тээврийн сайд Н. Төмөрхүү, Оросын талын төлөөлөгчдийг ОХУ-ын Тээврийн сайд М. Ю. Соколов, Хятадын талын төлөөлөгчдийг БНХАУ-ын Тээврийн сайд Ян Чуаньтан нар ахлан оролцсон байна.  

Талууд уулзалтын үеэр Монгол, Орос, Хятадын тээврийн яамдын хамтын ажиллагаа нь урт хугацаанд, ажил хэрэгч байдлаар өрнөж ирснийг онцлон тэмдэглэж тээврийн салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн идэвхжүүлэх Монгол, Орос, Хятадын эрмэлзлэлийг нотолж, гурван улсын дамжин өнгөрүүлэх чадавхийг хөгжүүлэх асуудалд онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн авто зам, төмөр замын коридорыг хөгжүүлэх, одоо байгаа төмөр замыг шинэчлэх зэрэг гурван талт тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар яриа хэлэлцээ хийж, яамд хоорондын протоколд гарын үсэг зурсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ххх(202.72.246.106) 2015 оны 05 сарын 25

Монгол улсаар дамжин өнгөрөх Корридор хийх нь эдийн засагт эерэг нөлөөтэй байж болох ч үүнийг дагаад гадны иргэд манайд ихээр орж ирэх аюултай тул хууль зүйн зохицуулалт хамгаалалтлыг эртнээс бэлдсэн нь дээр байх

0  |  0
Top