Газ дэлбэрсний улмаас таван хүн түлэгдэж, хорджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 25

Өнгөрсөн бямба гарагт Сонгинохайрхан дүүргийн 20 дүгээр хороо, Улаанбаатар импекс ХХК-ийн хашаанд газ дэлбэрч, олон хүн хордсон байна гэсэн дуудлагыг ирснээр нийслэлийн Аврах ангийн бүлэг, Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасгийг очиход компанийн хашаанд хураалттай 10 ширхэг 20 кг-ын багтаамжтай баллонтай савнуудын нэг нь хадгалалтын горим зөрчигдснөөс тэсэрч 26-55 насны таван иргэн түлэгдсэн байсныг Хордлогийн төвд хүргэж өгсөн байна. Улмаар Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасаг агаарт усан хөшиг татаж саармагжуулалт хийж аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тухайн орчинд явуулын лабораторийн багажаар анхан шатны хэмжилт хийхэд ямар нэгэн бодис, химийн урвалын шинж тэмдэг илрээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top