Хилийн хэсэгт түймэр асч байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 25

Өнгөрсөн долоо хоног болоод шинэ долоо хоногийн эхний өдрийн байдлаар манай улсын хилийн хэсэгт түймэр ассан хэвээр байна. Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн хэсгээр ОХУ-ын талаас тавдугаар сарын 23-ны өдөр хил даван орж ирсэн түймрийг хилчид орон нутгийн онцгой байдлын алба хаагчид болон ард иргэдийн хамт унтраахаар гурав дахь өдрөө ажиллаж байгаа аж. Түймэрийг унтраах ажилд Баян-Уулын хилийн отрядоос 30-аад хүний бүрэлдэхүүнтэй бүлэг морин уналгатайгаар ажиллаж байгаа гэнэ. Харин өнгөрсөн долоо хоногийн байдлаар Хөвсгөлийн отрядын хилийн хэсэгт дугаар заставаас 36 км зайд гарсан түймрийг, мөн Балбираг нэртэй газар гарсан түймрийг хилчид өөрсдийн хүчээр унтраажээ. Булган аймгийн Тэшиг сумын хилийн хэсэгт буюу Хужирын баруун гол, Хөндлөн булаг нэртэй газар гарсан түймрийн хилчид, онцгой байдлын алба хаагчид болоод орон нутгийн иргэдийн хүчээр унтраагаад байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top