Сагсан бөмбөгийн оюутны ААШТ Монголд болно

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 26

Азийн оюутны спортын холбооны гүйцэтгэх хорооны гишүүдийн ээлжит хурал Улаанбаатар хотод болж нэгэн чухал шийдвэр гаргалаа. Анх удаа Монгол Улс Азийн Оюутны Аварга шалгаруулах сагсан бөмбөгийн VI тэмцээнийг 2016 оны аравдугаар сард зохион байгуулах боллоо. Уг хуралд Ази тивийн БНХАУ, АНЭУ, БНСУ, Хятадын Тайвань, Хонгконг, Сингапур, Монгол, Иран, Япон, Тайланд, Казахстан, Тажикстан, Малайз зэрэг 20 орчим орны 40 орчим төлөөлөгч оролцлоо. 

Монголын талаас 2016 онд Улаанбаатар хотноо МҮСБХ-ны Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн шинэ ордондоо тулгуурлан Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн VI дугаар тэмцээнийг зохион явуулах саналыг гаргасан нь ийнхүү биеллээ оллоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баасан(112.72.13.48) 2015 оны 05 сарын 28

Хэчнээн их хүлээв, ганц болж байнав шүү. Баяртай, аз жаргалтай боллоо.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.81) 2015 оны 05 сарын 26

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .үнэ: 22 000₮

0  |  0
Top