6 сарын 1-нд хаана юу болох вэ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 26

Чингис хааны нэрэмжит талбайд 11:00-14:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээ зохион байгуулна.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга: 14:00, 16:00 цагуудаас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжиг тоглоно.

Улсын драмын эрдмийн театр: 11:00, 13:00 цагуудаас К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг

Хүүхэлдэй театр: 10:00 цагаас “Үлгэрийн баатрууд” парад, 12:00, 14:00 цагаас Хүүхэлдэйн театрын тайзнаа Х.Андерсаны “Нугасны муухай дэгдээхэй” жүжиг, 16:00 цагаас "VIVA CITY" хороололд Х.Андерсаны “Нугасны муухай дэгдээхэй” жүжиг тоглоно.

ҮндэснийЦирк: Тавдугаар сарын 29-ний 17:00 цагаас, 30-ний 11:00, 14:00, 17:00, 31-ний өдрийн 11:00, 14:00, 17:00, зургаадугаар сарын 1-ний өдрийн 11:00, 14:00, 17:00 цагуудаас “Циркийн шилдэг үзүүлбэрүүд” тоглолт

Нийслэлийн Улаанбаатар чуулга: Тавдугаар сарын 30, 31, Зургаадугаар сарын 1-нд 11:00, 14:00, 17:00 цагуудаас “Бонгын аялал” тоглолт

 Хүүхдийн номын ордон: Тавдугаар сарын 29-нд 11:00 цагаас “Шидэт номын найзууд” уран уншлагын уралдаан, зургаадугаар сарын 1-нд Нээлттэй хаалганы өдөр

Монголын хүүхдийн ордон: Зургаадугаар сарын 1-ний 14:00 цагаас "Баярын концерт"

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар: 1-ний өдөр 09:30 цагаас “Өргөө-2” кино театрт дүүргийн “Хүүхдийн баяр”-ын нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллаагаа зохион байгуулна. Хүүхдүүдэд кино үзүүлнэ. Хороод тус бүр дээр баярын арга хэмжээг зохион байгуулна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар: Чингисийн талбайд нэгдсэн арга хэмжээтэй хамтрах ба хороодоор хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна. Хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд гарын бэлэг гардуулна.

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар: 1-нд 11:00 цагаас "УБ Палас"-т Хүүхдийн баярын арга хэмжээ, 12:30 цагаас Баянгол дүүргийн ЗДТГ-аас "УБ Палас" хүртэл парад алхана.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар: Тавдугаар сарын 28-31-ний өдрүүдэд хороодод Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулагдана. Зургаадугаар сарын 1-нд 11:00 цагаас “Их Зайсан” цогцолборт “Оюуны Ундраа” групптэй хамтарсан Хүүхдийн баярын үйл ажиллагаа болно.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар: 1-нд 11:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар: 1-нд 11:00-15:00 цагийн хооронд хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.  

Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар: 1-нд 11:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар: 1-нд 11:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

 Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар: 1-нд 10:00 цагаас Налайхын төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

 Үндэсний Соёл амралтын хүрээлэн: Тавдугаар сарын 28-аас зургаадугаар сарын 4-ний хооронд “Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг Их тайз, Бага тайз болон цэгийн хөтөлбөрөөр дамжуулан хүүхдүүдийн насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, АХА, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн: 1-нд 11:00 цагт “Витафит” ХХК,  ТВ-5 телевизтэй хамтран “Ундааны баяр” өдөрлөг ба бусад ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит уралдаан, тэмцээнийг зохион байгуулна. Мөн номын худалдаа явагдана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.81) 2019 оны 05 сарын 31

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .үнэ: 22 000₮

1  |  0
Top