Нийтийн тээврийнхэн ингэж мөнгө иддэг байжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 26

Нийтийн тээврийнхэн өчигдрөөс эхлэн ажил хаялт зарлаад байгаа билээ. Тэд 450 мянган төгргийн үндсэн цалинг 880 болгохыг шаардан ийнхүү ажил хаяад байгаа юм. Тэгвэл нийтийн тээврийн удирдлагууд улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр өнгөрөгч пүрэв гарагаас эхлэн шалгагдаж байгаа аж. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардал болох нөхөн олговрын мөнгийн нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээнд явсан тоо, рейс нэг бүрийг тусгай тоног төхөөрөмжөөр бүртгэж үүний үндсэн дээр санхүүжилтийг олгодог журамтай аж. Харин нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг нэр бүхий аж ахуй нэгжүүд үйлчилгээнд гараагүй автобусны "МТ-150" төхөөрөмжийг хувийн суудлын машинуудад олноор нь суулган автобусыг үйлчилгээнд гарсан мэт маршрут, чиглэлд явуулж нийт 1.6 тэрбумыг шамшигдуулсан байна. Уг хэрэгт нийт есөн хүн холбогдсоноос тав нь жижиг тээврийн хэрэгсэлийн жолооч буюу тэдний гар хөл болох этгээдүүд, гурав нь нийтийн тээврийн удирдлагууд, нэг хүн нь нийтийн тээврийн газрын ахлах мэргэжилтэн аж. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс “Тэнүүн огоо”, “Тулга огоо”, “Тэнүүн дэлгэр” гэсэн автобус компани, аж ахуй нэгжид шалгалт явуулахад он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Уг хэрэгт холбогдох этгээдүүдийг шалгаж байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
abu(202.179.18.173) 2015 оны 05 сарын 28

Niitiin teevert ajilladag humuus yer mash hund nuhtsold ajilladag shde yagaad tsaling n nemj bolohgui gej ugloo 5 tsagt gereesee garaad shuno 11 ungorooj gertee orno deres n tugjrel, uilchluulj bga humuus n bas hurdan yavaharr hurdan udaan yavahar ajlaasa hotsorloo ged l elveer helj haraadag. Ted jin bas orlogo reiseeree tsalinjdag shu de. Tsag n hurehgui bol sardaa 200000 tugrog l avna. Udor shunogui haluund halj huitend hurj bj iim tsalin avahaar yaj amidrah yum be

0  |  0
123(122.201.21.60) 2015 оны 05 сарын 26

Heleh ch ug alga yu gehewdee...

0  |  0
cool(103.10.23.238) 2015 оны 05 сарын 26

manai mongol arail denduu uls boljee hun chanartai hun gej barag alga neg negniigee yaaj yaaj shulhuu yaaj amar argaar mungiin awahuu gesen humuus olon boljee huwiin baiguulaguudan hunee bish ashgaa bodood hunee tsuuldug 6hunii hiih ajiliig 4hun hiih jisheetei ene buhenen zugeel baidgal zuil bolson tur zasgan buuur awilgald idegdeed bur tartagdaan tulsan tanilgui bol buur hench bish ene buhenen tur zasagtai holbootoi hezee negen tsagt manai uls ssihan bolno gedegt itgeltei bdag bolhoor ter udriigl huleej bndaa

0  |  0
н,,(202.70.45.248) 2015 оны 05 сарын 26

Нүд гэж юу вэ гэж үү. Нүд чих болсон хянадаг шалгадаг байгууллагууд нь бүгд авилгалд автжээ. Маш их харамсаж байна.

0  |  0
н,,(202.70.45.248) 2015 оны 05 сарын 26

Төр өнөөдөр нүдгүй болсон .

0  |  0
н,,(202.70.45.248) 2015 оны 05 сарын 26

Төрийн байгууллага арай даварч байгаа нь захын жижиг ОНӨААТҮГ болон автобус баазуудын үйлдлээс харагдаж байна. Төсвөөс бэлэн ирж байгаа мөнгийг хүний төлөө биш тоотой хэдэн хүн хувааж иддэг газрыг төсвийн газар гэж нэрлэмээр байна.

0  |  0
zochin(202.179.20.100) 2015 оны 05 сарын 26

ABILGAd tsaaziin yaliig sergeeie

0  |  0
СССС(124.158.91.83) 2015 оны 05 сарын 26

НЭР Нь ХҮРТЭЛ ШАЛ БАЛАЙ

0  |  0
hh(103.229.121.228) 2015 оны 05 сарын 26

Яана даа, дандаа л идэх уух, цавчих юм сэдэж явна. Яаж хөгжих юм бэ? Нөхөн олговор хангалттай л өгдөг ш дээ.

0  |  0
Top