Авто худалдааны цогцолбор ирэх сард ашиглалтанд орно

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 26

Авто худалдааны цогцолборын ажил ирэх сард дуусах аж. Өөрөөр хэлбэл ирэх сарын 10 гэхэд цогцолборын эхний хэсгийн зам талбайн ажил бүрэн дуусна хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Улмаар ирэх сарын 23 гэхэд эхний ээлжийг ашиглалтанд оруул юм байна.

Цогцолборын эхний хэсэгт 6000 гаруй автомашины зогсоол, сэлбэг хэрэгслийн төв, түүнийг дагасан худалдаа үйлчилгээний байгууллагууд байх юм. Банк санхүү, даатгал, даатгалын зуучлагч байгууллага, нотариат, Автотээврийн үндэсний төвийн салбар энд байрлана.

Одоогоор эхний ээлжийн 2000 гаруй зогсоолыг иргэдэд худалджээ. Гэхдээ ихэнх иргэдийн хувьд цогцолбор ашиглалтанд орох үеэр төлбөрөө хийх болзолтой авсан байна. Харин үлдсэн 3000 гаруй зогсоолыг иргэн, аж ахуйн нэгжид худалдаалахаар ажиллаж байгаа гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top