Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 26

Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон билээ. Уг хуралдаанар нилээд хэдэн асуудлыг хэлэлцсэн бөгөөд анхаарал татах асуудлуудын нэг нь Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Түүнийг Төрийн албаны зөвлөлөөс эрхзүйн чадамжгүй хэмээн үзжээ. Өөрөөр хэлбэл Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын томилгоо нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул тус албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт хийхийг хүссэн албан бичгийг илгээгээд байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top