Тамга тэмдэгээ авч зугтаадаг ”мода”-ыг ”Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”-ний удирдлага үргэлжлүүлж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 26

Төрийн байгууллагын эрх мэдэлтнүүдийн халаа сэлгээнд энгийн ажилчид өртдөг жишиг манай улсад бий болоод байгаа. Хажуудахдаа халгаатай төрийн удирдлагуудын ээлжит нэг үйл явдал Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д тулгараад байгаа юм. Өөрөөр хэлбэл эрх мэдэлтнүүд тамга тэмдэгээ авч зугтан албан тушаалаа өгөхгүйгээр шийдсэн бололтой.  Тодруулбар тус байгууллагын Гүйцэтгэх захирал Ж.Равдандорж тамга, тэмдгээ авч зугтсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус байгууллагыг хамгаалалтад авсан гэнэ. Төрийн өмчийн хорооноос Ж.Равдандоржийг хөлсөөр ажиллуулж байсан бөгөөд гэрээний хугацаа дууссан учраас тавдугаар сарын 20-ны өдөр албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Улмаар ТӨХ-ны дэд дарга Б.Төмөрбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч бямба гаригт "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д очиж, тамга тэмдгээс бусдыг нь хүлээн авсан талаар мэдээлсэн байна.

Ж.Равдандорж нь 2012 онд даргын албан тушаалд томилогдсон. Гэвч өнгөрөгч хугацаанд тун хариуцлагагүй ажилласан гэдэг нь ТӨХ-ны хуралд өөрийн байгууллагад хийгдсэн шалгалтын дүнг мэдээлэхгүй байсантай холбоотой гэж тайлбарлаж байна. Учир нь ТӨХ-ноос хоёр жил тутамд нэг удаа хяналт шалгалт хийдэг. Энэ дагуу 2012, 2013 онд "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ"-нд хяналт шалгалт хийсэн ч энэ шалгалтын дүнг албажуулахгүй, хурлаар оруулахгүй байгаа зөрчлийг гаргасан байна.

Мөн ТӨХ-нд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн нэр бүхий албан тушаалтнаас Ж.Равдандоржийн Дархан-Уул аймгийн цахилгааныг таслах тухай ярьсан асуудлыг хүргүүлсэн аж. Эдгээр асуудлуудыг хянаж, шалгаж байгаа талаар албаныхан мэдээлжээ. Ийнхүү тамга тэмдэгээ авч зугтааснаас болж ажилчдын цалин хүртэл хойшлогдоод байгаа бололтой.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ич (122.201.24.194) 2015 оны 05 сарын 27

ичээч

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 05 сарын 26

Юун даварчихсан юм бэ Ажил хийж чадахгүй байж дарга болох дуртай хариуцлагагүй этгээдүүдэд хатуу арга хэмжээ авч байх нь зүйтэй Харин үүнийг бол джмжинэ

0  |  0
Top