Үндсэн хууль зөрчсөн асуудлаар цэцэд ханджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 26

Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудал эрхэлсэн хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шууд давж заалдах шатны журмаар шийдвэрлэхээр зохицуулсан байгаа аж. Энэ нь Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх, шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулах тухай Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн байна гэсэн мэдээллийг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна. Үүний дагуу үүсгэсэн маргааныг Үндсэн хуулийн цэц 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хуралдах Дунд суудлын хуралдаанаараа хянан шийдвэрлэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top