Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 27

МХЕГ-т

10:00 цагт МХЕГ, ЦЕГ хамтран Тамхины хууль бус худалдаатай тэмцэх зорилгоор шалгалт хийнэ. Сэтгүүлчид сурвалжлах боломжтой. Лавлах утас 91989890

“Корпорэйт-3” зочид буудалд

09:00 цаги Уул уурхайн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах нь: “Биологийн олон янз байдал, төрөл зүйлийг дүйцүүлэн хамгаалах олон улсын зарчим, стандарт, туршлага, сургамж” олон улсын бага хурал  эхэлнэ. Утас: 99106727

СЗХҮТ-ийн хурлын танхимд

11:00-16:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүйгээр мэргэжил олгох сургалт зохион байгуулдаг Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төвийн Боловсролын Сэргээн Засалтын Хэлтсийн мэргэжлийн ангиудын "МЭРГЭЖИЛ СУРТЧИЛАХ ӨДӨРЛӨГ" болно.

МН мэдээллийн төвд

11:00 цагт Японы Итгэлцлийн сан санхүүжүүлсэн ЮНЕСКО-гийн "Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх" төслийн хэвлэлийн бага хурал болно. 2012-2015 оны хооронд хэрэгжсэн уг төсөл нь музейн хөгжлийг дэмжиж Монголд хэрэгжүүлсэн хамгийн том төсөл байлаа. Хэвлэлийн бага хуралд БСШУЯ, Японы Элчин сайдын яам, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс зэрэг байгууллагууд хүрэлцэн ирнэ.

11:30 цагт “Монголын Үндсэний Кино Урлагийн Академи”-ийн сүүлийн 5 жил уламжлал болгон зохион байгуулж буй “Академийн Дээд Шагнал” гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны тухай хэвлэлийн бага хурал болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт “Хүсэл зорилго нэгтэе” хөдөлгөөнөөс “Эх орны төлөө халуун яриа” сэдэвт хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт СБД-ийн 15-р хорооны иргэдийн төлөөлөл гэр хороолол дахин төлөвлөлт, газрын маргааны асуудлаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсаны нэрэмжит “Шатар ухаан 2015” тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

ЧД-ийн 19 дүгээр хороо Сэлбэ гол дагуу

15:00 цагт Эко жаал З.Буянхишиг мод тарьж эхэлнэ. Аавынх нь утас 96616048, 96266061

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top