Хүний амийг хэрцгийгээр хөнөөсөн байж болзошгүй сэжигтнийг саатуулжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 27

Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл тосгоноос хүний цогцос олдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.Цогцсыг энэ сарын 22-23нд шилжих шөнө олосн бөгөөд мэргэжлийн хүмүүсийн мэдээллэж байгаагаар талийгаачийн хүзүүг нь хоёр удаа хурц иртэй зүйлээр зүссэн байж. Уг хэргийн газар шуурхай ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд өчигдөр 14 цагийн орчимд сэжигнүүдийг илрүүлжээ. Сэжигтний Хөтөл тосгоны Овоотооос баривчилсан байна. Мөн цагдаагийн ажилтнууд талийгаачийн цогцсыг өөр газраас зөөсөн байж болзошгүй машины мөр олсон байна. Сэжигтэн, талийгаач хоёрт хийсэн үзлэгээр тэдний аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Амиа алдсан талийгаач нь малчин байсан бөгөөд ганц хүүтэйгээ амьдардаг байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хүн(203.194.114.93) 2015 оны 05 сарын 27

Эрүүгийн хэргээ канондоод нийгмийн сүлжээнд байршуулчих.

0  |  0
Top