Ээжтэйгээ үзэх “Түмэн ээж” үндэсний дуун цэнгүүнд урьж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 27

Эх үрсийн баярт зориулан Монголын сайхан ээж нарт Төв цэнгэлдэх хүрээлэнд “ТҮМЭН ЭЭЖ” хүндэтгэлийн үндэсний анхдугаар дуун цэнгүүнийг Эмэгтэйчүүд сэтгүүл, Их майдар төслийн дэмжлэгтэйгээр 2015 оны 5-р сарын 30-ны 11 цагт зохион байгуулах гэж байна. Тус хүндэтгэлийн цэнгүүнд МУАЖ А.Долгор, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ С.Батсүх, МУСГЗ Ш.Гүрбазар, Увертюра хамтлаг, Данзанравжаагийн нэрэмжит Саран хөхөө театр, Төв аймгийн Монгол туургатан театр, Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театр, Хэнтэй аймгийн Хан хэнтий театр, Шинэ цирк төв, Монголын бүжгийн спортын холбоо зэрэг 300 гаруй уран бүтээлчид, урлаг соёлын алдартанууд баярын жагсаалаар болон урлагийн тоглолтуудаар бэлэг барих ба 21 аймаг, 9 дүүргийн иргэдийг хүрэлцэн ирж, хамтдаа цэнгэлдэхийг урьж байна. Ээжийнхээ хамтаар заавал үзэх тоглолт. Тоглолтын тасалбарыг 1900-1617 лавлах үнэгүй хүргэлт, Төв гандан доторх Их майдар төслийн сурталчилгааны цэгээс, Hi-Fi бүх салбараар, www.easyticket.mn –с сонгон 15,000 төгрөгөөр аваарай. Утас: 9905-4418

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top