Нийтийн тээврийнхэн ажил хаялтаа зогсоох бодолгүй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 27

Нийслэлийн нийтийн тээврийн төрийн өмчид компаниуд ажил хаяад 52 цаг болж байгаа юм. Тэд цалингаа нэмэгдүүлэхийг хүсэн ийнхүү ажил хаяад байгаа билээ. Энэ ажил хаялт ард иргэдийг ихээхэн бухимдуулаад байгаа.Тэгвэл эх сурвалжийн мэдээллэж байгаагаар "Өчигдөр орой 22.30 цагт байгууллагын удирдлагуудаас ажил хаялтаа зогсоохгүй бол арга хэмжээ авч, байгууллагын нутаг дэвсгэрээс гаргана гэсэн шаардлагыг хүргүүлсэн байна. Гэхдээ одоог хүртэл ажил хаялт үргэлжилсээр байгаа юм. Ажилчид албан ёсоор ажил хаясан учир цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.

 Харин нийслэлийн зорчигчдод одоогоор хувийн хэвшлийн хоёр компани, ажил хаялт зарласан компанийн ажилчдаа зөөдөг гэх 11 автобус үйлчилж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(112.72.13.6) 2015 оны 05 сарын 27

urt bus ireheer naad hedee ajlaas ni hal,tegeel nam.

0  |  0
Top