Шатахууны 42 хоногийн нөөцтэй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 27

Улсын хэмжээнд шатахууны 42 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 45, Аи-92 шатахуун 59, дизелийн түлш 37, ТС-1 29 хоногийн нөөцтэй байгаа юм.

Дашрамд, газрын тосны салбараас 2013 онд 187.7, өнгөрсөн жил 285.6 тэрбумын төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр буурч, тогтвортой байгаа ч манайд үнэ харьцангуй өндөр буй. Цаашид олон улсад үнэ өсөх хандлага бий учир манайх газрын тосны бүтээгдэхүүний үнээ тогтвортой хадгалах үүднээс нэг үнэд ийн барьж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top