Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр тоггүйн улмаас 1.1 тэрбумын хохирол амсчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 27

Өнгөрөгч ням гарагт баруун гурван аймгаас бусад газар цахилгаан тасарч улс оронд нилээд хэмжээний хохирол учирсан байна. Урьдчилсан тооцоогоор нийт 2.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд цахилгаанаас үүдсэн хохиролд хамгийн их өртсөн газар бол Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр аж. Тус үйлдвэр тоггүйн улмаас нийт 1.1 тэрбум төгрөгийн хохирол амссан байна. Одоогоор хохирлын хэмжээг бүрэн гаргаж амжаагүй байгаа бөгөөд учирсан хохирлыг нарийвчлан тогтоох үүднээс Эрчим хүчний яамнаас ажлын хэсэг гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top