Хийлдэг тоглоом худалдан авахгүй байхыг анхааруулав

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 27

Хийлдэг тоглоом худалдан авахгүй байхыг дахин анхаарууллаа. Учир нь энэхүү тоглоом нь азотын хийгээр хийлэгддэг бөгөөд маш хурдан дэсэрч дэлбэрдэг учир бага насны хүүхдүүдийг бэртэж, гэмтэхээс сэргийлэхийн тулд ийнхүү худалдан авахгүй байхыг холбогдох албаны хүмүүс анхааруулав.

Түүнчлэн энэхүү өнгө бүрээр алагласан хийлдэг тоглоомны гадаад үзэмжинд хууртсан нэлээд олон хүүхэд түлэгдэж, эрэмдэг зэрэмдэг болсон гашуун түүхтэй гэдгийг ч санууллаа.

Ямартай ч удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудынхаа эрүүл аюулгүй байдлыг бодолцож азотын хийгээр хийлсэн хийлдэг тоглоом авч өгөхгүй байхыг дахин анхааруулж байна.   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.117.4) 2015 оны 05 сарын 27

үнэхээр хортой л юм бол заруулахгүй байх арга хэмжээ авч болдоггүй юм уу

0  |  0
Top