Монгол, Казахстаны ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 27

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн яамд  хоорондын анхны зөвлөлдөх уулзалт энэ сарын 25-нд Улаанбаатар хотноо болов. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, казахстаны талаас БНКазУ-ын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Р.С.Жошыбаев нар тэргүүлэн оролцов. Талууд хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл шинжлэх, ухаан болон хамтын ажиллагааны бусад асуудлаар ярилцаж, санал солилцов.
Мөн Монгол, Казахстаны хоорондын өргөн хүрээтэй түншлэлийн харилцааг цаашид эрчимжүүлэн хөгжүүлэх үүднээс хоёр улсын харилцааны өнөөгийн түвшин, хэтийн төлөвийн талаар санал солилцож, хоёр талын харилцааг ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөрөнгө оруулалтын төслүүдээр баяжуулах арга замын талаар хэлэлцэв. 

Дэд сайд Н.Оюундарь Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, худалдаа, эдийн харилцааны цар хүрээ өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглэв. Казахстаны нэгдүгээр орлогч сайд Р.С.Жошыбаев  Бүгд найрамдах Казахстан Улс Монголд Улстай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top