Ирэх сарын зургаанд авто машингүй өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 28

 Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн автомашингүй өдөр ирэх сарын 06-ны өдөр тохиож байна. Мөн эл өдөр бүх нийтээр  биеийн тамир, спортыг дэмжих өдөр болгон “Улаанбаатар-марафон” гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жил уг  тэмцээнийг марафон болон сонирхогчдын гүйлт гэсэн хоёр төрөлд явуулах ажээ. Марафоны төрөлд нь тогтмол гүйлтээр хичээллэдэг хүмүүс оролцох бол сонирхогчдын гүйлтийг  дөрвөн насны ангилалд явуулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top