Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршилд өөрчлөлт орууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 28

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/454 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2014 оны А/684 дүгээр захирамжаар батлагдсан “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн 2014 оны 5 дугаар сарын 07, 6  дугаар сарын 02,        08 дугаар сарын 13, 12 дугаар сарын 17, 2015 оны 01 дүгээр сарын 10, 02 дугаар сарын 11, 03 дугаар сарын 27, 04 дүгээр сарын 17, 05 дугаар сарын 14-ний  өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг тус тус хянан үзээд 54 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөн баталгаажуулахаар боллоо
 
Газар эзэмших,ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа. Энэ захирамж гарсантай холбогдуулан талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөгдсөн нийслэлийн Засаг даргын 2007 оны 129 дүгээр захирамжийн Шинэ барилга ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/889 дүгээр захирамжийн Алтантрейд ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/52 дугаар захирамжийн иргэн У.Солонгод, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/968 дугаар захирамжийн Ирмүүн булаг ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2011 оны 612 дугаар захирамжийн иргэн Т.Алтангадаст, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/352 дугаар захирамжийн Би Эйч констракшн ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/703 дугаар захирамжийн Тарема нийгэмлэг НҮТББ-д, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/73 дугаар захирамжийн иргэн Б.Цогтбаатарт, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/702 дугаар захирамжийн Зуун хас ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/04 дүгээр захирамжийн иргэн Н.Нэргүйд, нийслэлийн Засаг даргын 2010 оны 418 дугаар захирамжийн иргэн С.Амарсанаад, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/53 дугаар захирамжийн Туншинмашингөн ХХК-д, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/1060 дугаар захирамжийн иргэн С.Бямбацогтод, нийслэлийн Засаг даргын 2003 оны 395 дугаар захирамжийн Эрин интернэшнл ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/975 дугаар захирамжийн иргэн Д.Отгонбаярт, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/07 дугаар захирамжийн иргэн Р.Эрдэнэцэцэгт, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/813 дугаар захирамжийн Богц-Оюут ХХК, Баянзүрх дүүргийн 8 дугаар цэцэрлэгт, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/5753  дугаар   захирамжийн   иргэн   С.Уянгад,   нийслэлийн   Засаг   даргын   2011   оны 583 дугаар  захирамжийн  иргэн  Ц.Лхамсүрэнд,  нийслэлийн  Засаг  даргын  2013  оны  А/1031 дүгээр захирамжийн иргэн А.Мөнхбаатарт, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 353 дугаар захирамжийн иргэн А.Мөнхбаатарт, нийслэлийн Засаг даргын 2012 оны А/37 дугаар захирамжийн ЛЖК ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/179 дүгээр захирамжийн иргэн Б.Батбаярт, нийслэлийн Засаг даргын 2008 оны 442 дугаар захирамжийн Тэмүүлэн-Од ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2008 оны 442 дугаар захирамжийн иргэн М.Батсайханд, нийслэлийн Засаг даргын 2011 оны 906 дугаар иргэн Д.Баясгаланд, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/55 дугаар захирамжийн иргэн Н.Мядагмаад, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/276 дугаар захирамжийн иргэн Н.Ганбаатарт,  нийслэлийн Засаг даргын 2014 оны А/351 дүгээр захирамжийн Цагдаагийн Ерөнхий газарт, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1051 дүгээр захирамжийн Хишиг арвин индустриал ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1015 дугаар захирамжийн иргэн П.Булганд, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/752 дугаар захирамжийн М ойл групп ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2008 оны 295 дугаар захирамжийн Тост өргөө ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/180 дугаар захирамжийн Нэмэх трейд ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1015 дугаар захирамжийн иргэн Б.Соронзонболдод, нийслэлийн Засаг даргын 2007 оны 640 дугаар захирамж, 2011 оны 612 дугаар захирамжийн Дэлгэр интернэшнл ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2004 оны 28 дугаар захирамжийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсорлын 1 дүгээр сургуульд, нийслэлийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр захирамжийн Хараа сүмбэр ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2010 оны 818 дугаар захирамжийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт, нийслэлийн Засаг даргын 2004 оны 541 дүгээр захирамжийн Минжим ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/345 дугаар захирамжийн Өсөх СӨХ-д, нийслэлийн Засаг даргын 2010 оны 746 дугаар захирамжийн Богдхааны ордон музей ТБАГУТҮГ-т,  нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1141 дүгээр захирамжийн иргэн Ш.Ганболдод, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/204 дүгээр захирамжийн Пума ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/53 дугаар захирамжийн Юнимед хоспитал ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/499 захирамжийн Ворлд Капитал Маркет ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/180 дугаар захирамжийн Элтон ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/830 дугаар Дөлгөөн дэлгэрэх ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/06 дугаар А.Цэрмаад, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/703 дугаар захирамжийн Монинжбар ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2008 оны 567 дүгээр захирамжийн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/811 дүгээр Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст тус тус хамаарах заалтуудыг хүчингүй болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top