АТГ-аас Оюуны өмчийн газарт шалгалт хийж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 28

Авилгатай тэмцэх газраас авлигаас ангид байх, соён гэгээрүүлэх зорилгоор Оюуны өмчийн газарт хяналт, шалгалт хийж байгаа аж. Авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, арга зүйн удирдлагаар хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Оюуны өмчийн газарт ажиллаж эхлэсэн байна. Тус газар нь 2014 онд авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжээчдийн багаас хангалтгүй үнэлгээ авсан тул ийнхүү анхааран ажиллах болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top